Хичээлийн шинэ жил эхэлсэн улирал солигдох энэ үед хүүхэд багачууд төдийгүй томчууд ч томуугаар өвчилдөг. Томуугаас урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга нь вакцин хэмээн ДЭМБ-аас зөвлөдөг.
Энэ жил томуугийн вакцин хийх эмнэлгүүд болон үнийн талаарх мэдээллийг хүргэж байна.
Харин зарим хувийн эмнэлэгт БНСУ-аас оруулж ирсэн томуугийн вакцин хийгээд эхэлсэн бөгөөд вакцины төлбөрт эмчийн үзлэг багтсаныг хэлж байв.
- “Интермед” эмнэлэг томуугийн вакциныг 45 мянган төгрөгөөр, ажлын өдрүүдэд 09:00-16:00 цагийн хооронд,
- “Юнимед” эмнэлэг 45 мянган төгрөгөөр, ажлын өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд,
- “Тод клиник” 40 мянган төгрөгөөр хийж байгаа бөгөөд цаг авч үйлчлүүлэх боломжтой,
- “Family klinic” 45 мянган төгрөгөөр, ажлын өдрүүдэд 09:00-17:00, амралтын өдрүүдэд 10:00-15:00 цагийн хооронд,
- “СОС Медика Монголиа” эмнэлэг аравдугаар сарын эхээр томуугийн вакцин хийж эхэлнэ гэв.
ХӨСҮТ-өөс дараах зөвлөгөөг өгч байна.
Вакциныг жилд нэг удаа булчинд тарьж хэрэглэнэ:
- 6 сартайгаас 3 хүртэлх настай хүүхдэд 0.25 мл-ээр булчинд тарина,
- 3-аас дээш насны хүүхэд болон насанд хүрсэн хүнд 0.5 мл-ээр булчинд тарина.
Дараах тохиолдолд энэ вакциныг хэрэглэхгүй:
- Уг вакцины найрлаганд орсон аль нэг бодис болон өндөг, тахиа зэрэгт хэт мэдрэг,
- Сүүлийн нэг жилийн хугацаанд таталт өгч байсан,
- Өмнө нь томуугийн эсрэг вакцин хийлгэсний дараа 6 долоо хоногийн дотор вакцины дараах урвал, хүндрэл илэрч байсан,
- Дархлал дарангуйлах эмчилгээ хийлгэж байгаа, дархлааны хомсдолтой хүнд хийхгүй.
Дархлаажуулалтын дараа илэрч болох урвал, хүндрэл:
- Улайх, хавдах, өвдөх зэрэг хэсэг газрын болон халуурах, чичрүүдэс хүрэх, толгой өвдөх, ядарч сульдах, бөөлжих зэрэг хариу урвал илэрч болно
- Ховор тохиолдолд цочмог харшлын урвал илэрч болно
- Маш ховор тохиолдолд саажилт, мэдрэлийн үрэвсэл илэрч болно
Хэрэв дээрх шинж тэмдэгүүд илэрвэл эмнэлэгт хандах хэрэгтэй.
Ерөнхий анхаарах зүйлс
- Вакцин хийлгэж байгаа хүмүүс тарьсан хэсгийг цэвэр байлгах дархлаажуулалтын дараах урвал илэрсэн тохиолдолд яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй
- Томуугийн өвчлөл тархахаас сарын өмнө томуугийн эсрэг вакцин тариулах.
- Жирэмсэн болон хөхүүл үед вакцин хийлгэж болно. Гэхдээ эмчид үзүүлж, эмчийн заасны дагуу хийлгэх эсэхээ шийдэх ёстой.

More Stories
Манай улсад Телеграмм аппликейшн ашиглан бусдыг залилах гэмт хэрэг олширсоор байна
Манай улсад Телеграмм аппликейшн ашиглан бусдыг залилах гэмт хэрэг олширсоор байна.Тухайлбал, 2024 оны 07 дугаар сараас өнөөдрийг хүртэлх хугацаанд энэ...
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол иргэдийг БНСУ-ын хил дээрээс буцааж буй асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэж байна
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигтай (2025.07.30) албан ёсны уулзалт...
Орон нутгийн замд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 3.002 жолоочийг илрүүллээ
Цагдаагийн байгууллагаас "Дүрмээ мөрдье" нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд энэ оны зургаадугаар сарын 02-ны өдрөөс долоодугаар сарыг дуусталх хугацаанд зохион...
Шөнийн цэнгээний газраар үйлчлүүлэхдээ тус клубийн ажилчдад хутга тулган айлган сүрдүүлжээ
Нийслэлийн прокурорын газраас Т, Г нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн...
Ойн 14 түймрээс 7 түймрийг цурамд оруулж, 7 түймрийг хяналт авч, бүрэн унтраахаар ажиллаж байна
Улсын хэмжээнд өнөөдөр байдлаар 14 ойн түймэртэй байгаагаас Сэлэнгэ аймгийн Ерөө суманд-3, Хүдэр суманд-4 буюу нийт 7 ойн гал түймрийг...
2025 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголт энэ долоо хоногт орно
2025 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголтыг долоодугаар сарын сүүлийн долоо хоногт, буюу энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлж эхэлнэ....