Цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү: ОХУ-ын Ерөнхийлөгч айлчлан ирэхтэй холбоотой мэдээллийг өчигдөр орой гаргасан. Гэвч нийгмийн сүлжээнд худал ташаа мэдээлэл тарааж, иргэдийг төөрөлдүүлж, бухимдуулж байна.
Улаанбаатарын хотын замын хөдөлгөөнийг бүхэлд нь хаана гэдэг бол ташаа мэдээлэл. Зочны явах чиглэлийн тодорхой замуудыг богино хугацаанд хаана.
Аливаа улсад өндөр дээд хэмжээний зочид төлөөлөгчид айлчлан ирэхэд аюулгүй байдлыг нь тухайн улсын цагдаагийн байгууллага хангадаг. Тиймээс энэхүү үүргээ гүйцэтгэхийн хамт иргэдийг аль болохчирэгдүүлэхгүй, удаан хугацаанд зам хаахгүйгээр зохицуулалт хийнэ.
Ямар замыг хэсэгчлэн хаахыг 96.3 радиогоор тухай бүрт нь мэдээлэл өгнө.
Өнөөдөр замын хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна.
ЧИНГЭЛТЭЙ, ХАН-УУЛ, СҮХБААТАР, БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ ТОДОРХОЙ ХУГАЦААНД ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ ТҮР ХЯЗГААРЛАНА
ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа н.Цэрэнпунцаг айлчлалын үед зохион байгуулах хамгаалалтын үйл ажиллагааны талаар дараах мэдээллийг өгөв. Тэрбээр,
“Замын хөдөлгөөнийг зохицуулалт нь зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах хамгаалалтын үйл ажиллагааны нэг хэсэг. Мөн хамгаалалтын явцад явган зорчих, зарим аж ахуйн нэгжид тодорхой шаардлагыг урьдчилан хүргүүлээд байна.
Айлчлын үед нийслэлийн Чингэлтэй, Хан-Уул, Сүхбаатар, Баянзүрх дүүрэгт замын хөдөлгөөний зохицуулалтыг хийнэ.
Энэ үед тодорхой хугацаанд зочид, төлөөлөгчдийн очих байршил хүртэл зохицуулалт хийгдэх тул дамжин өнгөрөх явцад жолооч, явган зорчигчид тайван хүлээцтэй хандахыг хүсэж байна” гэлээ.
Түүнчлэн айлчлалын үеэр аль замыг түр хугацаанд хаах тухай үнэн зөв мэдээллийг тухай бүрт ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн фэйсбүүк хуудас, Тээврийн цагдаагийн албаны хуудас болон авто радио 96.3-аас авах боломжтой аж.
More Stories
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар Улсын Их Хурлын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. “Монгол...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...
Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг...