УИХ-аар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хэлэлцэж буйтай холбогдуулж Монголын хуульчдын нийгэмлэг ТББ-аас өнөөдөр тайван жагсаал зохион байгуулж, жагсаалд ирсэн хуульчид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн шүүхтэй холбоотой хэсгийн талаар УИХ-ын гишүүдэд дараах шаардлага хүргүүлэхээр санал нэгдсэн байна.
Төрийн байгуулалтын байнгын хорооноос дэмжээд буй гурван заалтыг Үндсэн хуульд тусгавал шүүхийг хараат бус, шударга болгоход чухам алхам болно хэмээн хуульчид үзэж байгаа юм.
“Одоогийн зохицуулалтаар шүүх эрх мэдэл нэг хүнээс хэт хамааралтай байна. Жишээлбэл, шүүгчийн томилгоо, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүгчийн сахилгын хороо нь ч бас хамааралтай. Энэ тохиолдолд шүүхийн хараат бус байдал зөрчигдөх магадлал их” хэмээн Монгол хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан Хараат бус шүүхийн төлөөх хуульчдын цуглааны үеэр хэлэв.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд шүүх мэдэлтэй холбоотой гурван заалт бий. Түүнийг хуульчид дэмжиж, шүүхийн хараат бус байдлыг Үндсэн хуульдаа баталгаажуулан, бэхжүүлэх нь зөв хэмээн дуу хоолойгоо нэгтгэж буй нь энэ юм.
Өмгөөлөгч Н.Баасанжав “Шүүхийг Засаг захиргааны нэгжээс тусдаа буюу тойргийн системээр байгуулах ёстой хэмээсэн Ерөнхийлөгчийн саналыг дэмжиж байгаа. Зарим аймгийн шүүхэд улиралд нэг удаа шүүх хурал болж байхад нийслэлийн дүүргүүдэд нэг шүүгчид 100 гаруй хэрэг оногдож байна. Тиймээс хүн амын төвлөрлийг харгалзах нь зөв” гэлээ.
Түүнчлэн хуульчид Шүүхийн ерөнхий зөвлөлийг 10 гишүүнээс бүрддэг байхаар хуульчлахыг дэмжиж байгаа юм. Ингэснээр нэг хүнд ногдох эрх мэдлийг саармагжуулж байгаа нь давуу талтай гэлээ.
Монголын хуульчдын нийгэмлэгээс УИХ-ын гишүүдэд хүргүүлж буй шаардлагатай танилцана уу
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн дөрвөн жилийн хугацаагаар зөвхөн нэгэн бүрэн эрхийн хугацаанд ажиллахаар тусгасан. Үүний тавыг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороо нэр дэвшүүлэн томилгооны сонсгол хийж, Улсын Их Хурал хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар томилно. Тэдгээр нь хууль зүйн өндөр мэргэшилтэй, мэргэжлээрээ арваас доошгүй жил ажилласан Монгол Улсын иргэн байна гэж томьёолсон.
Харин нэг гишүүнийг хяналтын шатны шүүхийн шүүгчдээс, нэгийг давж заалдах шатны шүүхийн шүүгчдээс, гурвыг анхан шатны шүүхийн шүүгчдээс тус бүр дундаасаа сонгоно хэмээжээ.
More Stories
Улс тунхагласны баярын барилдааны түрүү бөхий бай 10 сая төгрөг
Маргааш буюу энэ сарын 26-нд Монгол Бөхийн Өргөөнд болох хүчит 128 бөхийн барилдаанд зодоглохоор улсын цолтой 35 бөх бүртгүүлжээ. Тодруулбал...
Өмнөд Солонгост цалинг нь олгохоос татгалзсан ажил олгогчийнхоо аминд хүрсэн хэрэг гарчээ
Уг хэрэг энэ сарын 11-ны өдөр гарчээ. Өмнөд Солонгосын Сосанд байрлах нэгэн кимбабны газар ажиллаж байсан эр захирлаасаа цалингаа авахыг хүсэхэд...
“Рутан” ХХК-ийн гаргасан зөрчлийг арилгуулна
Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр дулааны 2А магистраль, 2ф350 мм-ийн голчтой 0,95 хос.км шугамыг 2ф500 мм-ийн голчтой болгон өргөтгөн шинэчлэх ажлыг...
“Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх замыг хааж, шинэчилнэ
ХУД-ийн 23 дугаар хороо, Наадамчдын авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд “Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх авто замыг...
Увс, Баян-Өлгий, Завхан, Баянхонгор аймагт ган болох эрсдэл дунд зэрэг байна
Ус Цаг Уур, Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэн(УЦУОСМХ)-гээс ган зуншлагатай холбоотой ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээ бэлтгэдэг. Эдгээрийг нэгтгэн...
“Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Нямаа нь 1990-ээд оны Монголын яруу найргийн шинэчлэлийг түүчээлэгчдийн багш байв”
Монгол түмнийхээ түүх, соёл, хэл бичиг, уран зохиол, өв уламжлалыг эрхэмлэн дээдэлж, судлан таниулж, түгээн дэлгэрүүлэх их үйлсэд нэгэн насны...