Энэ жил нийслэлийн хэмжээнд авто замын өргөтгөл шинэчлэл, дэд бүтцийг сайжруулахтай холбоотой олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нийслэл хотод баригдаж байгаа авто зам, гүүрийн ажлуудын явцыг хэд хэдэн удаа биечлэн шалгаж, газар дээр очиж ажиллан, улгамдсан асуудлыг шийдвэрлэж, зам гүүрийн ажлыг хугацаандаа багтааж ашиглалтад оруулах үүрэг даалгаврыг өгсөн.
Удахгүй хичээлийн шинэ жил эхэлж, авто замын ачаалал тэмэгдэж, түгжрэл ихсэхтэй холбогдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өчигдөр /2019.08.28/ шөнийн 23.00 цагийн орчимд Замын Цагдаагийн газрыын өмнөх гүүрэн замын ажлын явцыг шалгаж, газар дээр очиж ажиллалаа.
Хотын захирагчийг ЗЦГ-ын гүүрэн гарцан дээр очиж ажиллах үед тус зам гүүрийн ажлын хойд хэсэгт буюу Хүүхдийн паркийн зүүн талын хэсэгт хэсэг ажилтнууд бетон цутгаж байсан бол урд хэсэгт нь буюу Хоме плаза талаас шөнийн ээлж гарч ажиллаагүй, зам барилгын ажил үргэлжлээгүй, зогсонги байдалтай байлаа.
Зам гүүрийн барилгын талбай дээр зөвлөх компанийн удирдлага инженерүүд ажиллаж байсан бол Хотын захирагч ерөнхий гүйцэтгэгч Хятадын компанийн удирдлагуудыг дуудаж уулзлаа. Хотын захирагч хэлсэн үгэндээ “Энэ зун бороо хур элбэгтэй байснаас шалтгаалж, зам барилгын ажил хугацаа алдсан зүйл бий. Тиймээс өдөр шөнөгүй ажиллаж байж төлөвлөсөн хугацаандаа амжиж зам гүүрийн ажлаа дуусгах ёстой. Өдөр шөнөгүй ажиллаж байх ёстой хүмүүс ажлаа хийхгүй байна. Дуусчихна, болчихно гэж ажлыг хойш тавьсаар байтал өдөр хоног алдаж, удахгүй хүйтэрч ажил хийхэд хэцүү болох нөхцөл бүрдэнэ. Гүйцэтгэгч компани хүн хүчээ нэмж, зохион байгуулалтаа сайжируулж ажилла. Хяналт тавьдаг, хариуцдаг байгууллагын ажилтнууд энд байнга зогсож ажиллаж байх ёстой. Нийслэлчүүдийн хувьд нэг хоногийн өмнө ч гэсэн зам гүүрийн ажлаа нээх нь чухал ач холбогдолтой байгааг та бүхэн анхаарч ажиллах нь чухал байна” гэв.
Гүйцэтгэгч компанийн удирдлагийн зүгээс төлөвлөгөөний дагуу 09 сарын 15-ны өдөрт багтааж ЗЦГ-аас Хоме плаза руу чиглэсэн хоёр талын хөдөлгөөнийг эхний хэсгийг нээнэ гэдгээ илэрхийллээ.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс |
More Stories
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар Улсын Их Хурлын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. “Монгол...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...

