Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Толгойт, Агуйт гэх газарт ууланд далдалж нуусан экскаваторууд, угаах төхөөрөмжүүдийг илрүүлж эзэн холбогдогчийг тогтоох, албадан буулгах арга хэмжээ авчээ.

Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж, нөхөрлөлийг албадан буулгах, нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгүүлэх зорилгоор Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, ГХХБГ, БОАЖГ, Онцгой байдлын газар, Тагнуулын газар, Гадаадын иргэн харьяатын хойд бүс дэх газар, Хүдэр сумын Засаг дарга, хэсгийн мөрдөгч, байгаль орчны хяналтын ажилтнуудын бүрэлдэхүүнтэй хамтарсан ажлын хэсэг Хүдэр, Ерөө сумдын нутагт хяналт шалгалт хийсэн байна.

Хяналт шалгалт хийх явцад зохих зөвшөөрөлгүйгээр бичил уурхайгаар хууль бусаар алт олборлоход ашигласан техник хэрэгслээ нуух, далдлах, эзгүй хаяж хяналт шалгалтаас зайлсхийж зугатах зэрэг зөрчлүүд гарч байгаа ч энэ бүхнийг илрүүлж эзэн холбогдогчийг тогтоох, холбогдох хууль тогтоомжийн дагуу зөрчлийг шалган шийдвэрлэх ажил үргэлжлэн хийгдэж байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Хоёр бөхийн нэг нь Б сорьцоо шинжлүүлэх хүсэлтээ өгчээ
Next post Их хэмжээний хар тамхи тээвэрлэж явсан дипломатуудын хэрэг шүүхэд шилжлээ