Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар тусгай хамгаалалтад 1,3 сая орчим га газар авах шийдвэр гаргаж УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Тодруулбал, Хорь гаруй жил Архангай аймгийн Цэнхэр сумын газрыг ухаж уул, мод, усыг сүйтгэсэн хэсэг хүмүүсийн лицензүүдийг цуцалсан юм. Мөн Архангай аймагт 13 лиценз цуцалсан бол Өмнөговь аймагт 10 лицензийг цуцаллаа.
Хуралдааны үеэр хариуцлагатай хөрөнгө оруулагч, стандарт уул уурхайг дэмжиж байгаагаа Ерөнхий сайд хэлсэн бөгөөд Засгийн газар ч санал нэг гэдгээ хуралдааны үеэр онцлов.
Гэтэл Уул уурхайг тэр чигт нь хааж боож, хувийн хэвшил рүү дайрч байгаа мэт мушгин гуйвуулж буй хүмүүс цөөнгүй байна. Энэ талаар мэдээлэл өгөхөд эх орны 1100 байршилд 27405 га газар эвдэрснээс 8,8 мянган га газар буюу уул, ус, мод хамрах газар эзэн холбогдогч нь олдохгүй эвдэрч сүйджээ. Эдгээр газрыг нөхөн сэргээхэд эхний ээлжинд 540 тэрбум төгрөг шаардагдах тооцоог БОАЖЯ-аас гаргасан байна. Ийнхүү Монгол Улсын Засгийн газраас Хууль зөрчдөг, байгаль орчноо сүйтгэж, нөхөн сэргээлтээ хийдэггүй уул уурхайг цэгцэлж эхэллээ.
More Stories
Х.Ганзаяа: Бидний төлөө та минь чөмгөө дундартал зүтгэсэн байна шүү дээ гээд хүүгээ уйлахад…
СЭТГҮҮЛЧ Б.ГАНЧИМЭГ Ажлаа хийж байгаагийнхаа төлөө адлагдан нийтээрээ хараалгаж, тэгсэн ч цуцашгүйгээр нийгмийн болох болохгүйтэй зууралдан чичлүүлж, хоёр нарны хооронд...
Монгол Улс авлигын индексээр 114-т жагсаж байна
Манай улсын энэ жилийн авлигын төсөөллийн индексийг тогтоохдоо найман эх сурвалжийг ашигласан бөгөөд 33 оноо авч 180 орноос 114 дүгээр...
Нийслэлийн хэмжээнд 179 хүнсний дэлгүүр нөөцийн мах худалдаалж байна
Засгийн газрын 2023 оны 344 дүгээр тогтоолоор баталсан “Стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх, зарцуулах журам”-ын хүрээнд нийслэлийн хүн амын 2025...
Цагаан сарын баярыг угтан махны өргөтгөсөн худалдаа болж байна
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам /ХХААХҮЯ/ Хүнсний үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Нийслэлийн Захирагчийн ажлын алба хамтран мах,...
Гучин дөрвөн настай иргэн 3 хүүхдийн хамт галд өртөж нас барсан
Цагдаагийн байгууллагад энэ сарын 05-ны 22:00 цагт “Ургах наран хорихоос хойш гал гараад байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Дуудлага...
Гучин дөрвөн настай иргэн 3 хүүхдийн хамт галд өртөж нас барсан
Цагдаагийн байгууллагад энэ сарын 05-ны 22:00 цагт “Ургах наран хорихоос хойш гал гараад байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Дуудлага...