Хашаатын даваанаас Толбо сум хүртэлх 60 км автозам нь зорчих хэсгийн өрнөн нь 7 метр, хоёр талдаа 1, 5 метр хөвөөтэй, таван сантиметр асфальттай бөгөөд, усны үерийн далан, шуудуу, 69 хоолой, 30 метр урттай нэг гүүр, 15 метр урттай хоёр гүүр зэргийг зураг төсөлд тусгагдсаны дагуу, олон улсын чанар стандарт, дүрмийн дагуу хийж гүйцэтгэжээ. Улаанбаатар, Өлгий чиглэлийн гол зам учраас ийнхүү зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээж байгаа аж. Энэ оны 9 дүгээр сарын 15 гэхэд тэмдэг тэмдэглэгээ, хурд сааруулагч, нойр сэргээгч, огцом уруу руу гулгахаас сэргийлсэн барьцалдуулагч зэргийн жижиг ажлыг хийж дуусгах юм байна. Замын ажил ерөнхийдөө дуусаж байгаа учраас хүн хүч, техник хэрэгслээ татсан байгаа гэв. Одоогийн байдлаар 270 гаруй ажилтантай, 130 гаруй техник хэрэгсэлтэйгээр үлдсэн ажлаа дуусгахаар шамдацгааж байна. Ажилчдын тал хувь нь орон нутгийн иргэд байгаа гэдгийг онцоллоо

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post  Ц.Мянганбаярын эзэмшлийн 13 тусгай зөвшөөрлийг цуцалжээ
Next post Лифтний хонгил руу унаж нас барсан ослын шалтгааныг тодруулахаар шалгаж байна