Тодруулбал, иргэн О.Одсүрэнгийн эзэмшлийн Зайсангийн зүүн талын дулааны шугамыг “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдүүдэд ашиглуулж байсан нь гурван шатны шүүхээр тогтоогдож, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК -ийг зөвшөөрөлгүйгээр дулаанаар хангагдаж байгаа 15 компанийн гэрээг цуцалж, шаардлагатай бол О.Одсүрэн болон МФикскапитал ХХК-тай тохиролцон гэрээнүүдийг шинэчлэн хийх ёстой гэсэн шүүхийн шийдвэр 2018 оны 10 дугаар сард гарсан байдаг.
Гэтэл, тус асуудал өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК гурван шатны шүүхийн шийдвэрийг үл тоож, иргэн О.Одсүрэнг хохироосоор байгаа юм байна.
Тиймээс О.Одсүрэн зөрчигдсөн эрхээ хамгаалуулахын тулд өнгөрсөн тавдугаар сард АТГ-т гомдол гаргасан байна. Тэрээр гомдолдоо, “Бүх шатны шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхэд хяналт тавьж, цаашид иргэд, аж ахуй нэгж, төрийн байгууллагуудын дунд аливаа нэгэн маргаан, зөрчил үүсэхгүй байхад анхаарч, шүүхийн шийдвэрийг биелүүлж ажиллахыг хүсье” гэжээ.
Энэ талаар АТГ-аас тодруулахад, “Иргэн О.Одсүрэнгийн гомдлын дагуу “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-д хэрэг үүсгэн, шалгаж байна” гэв.
Зөвшөөрөлгүйгээр дулааны шугам сүлжээнд холбогдсоны улмаас шүүхийн шийдвэрээр дулаан нь салгагдахад хүрээд буй 15 компанийн нэрс:
1. Бөхбат ХХК-ийн Түшээ гүн хотхон
2. Сипоко ХХК-ийн Энхжин-2 хотхон
3. Номин холдинг ХХК-ийн Цэцээ гүн хотхон
4. Голден вилл ХХК
5. Далай омбо ХХК-ийн Хан түшээ хотхон
6. Гантулга бор ХХК
7. Хан бэлчир ХХК-ийн үйлчилгээ, АОС
8. Зайсан максим АОС, Иргэн Л.Туяа
9. Баатар дулаан хан ХХК Тохилог Зайсан хотхон
10. Эх газрын эрдэнэс ХХК-ийн Гэрэг вилла хотхон
11. Рома инвест ХХК
12. Ромбон газар ХХК-ийн Солар жарден хотхон
13. Жи энд Моторс ХХК /The peak residences/
14. Софт трэйд ХХК
15. Жинхэнэ Уянга ХХК
Эх сурвалж: Шуурхай.мн |
More Stories
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...
Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг...
УИХ-ын дарга Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүдийн төвийн бүсийн иргэдтэй хийх уулзалт Сэлэнгэ аймгийн...
