С.Зоригийн амийг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээр яллагдсан шүүгдэгч Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх хэргээр Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Г.Эрдэнэбат прокурор, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, С.Эрдэнэбат, Ү.Отгонбаяр, О.Бямбажав, Э.Өлзийбаяр нарыг Эрүүгийн хуулийн 133.1, 251.1-д зааснаар гэм буруутай эсэхийг хэлэлцэх шүүх хурал Төв аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 08 дугаар сарын 12-ны өглөөний 09:00 цагт эхэлсэн.
Тав дахь өдрөө үргэлжилж буй тус шүүх хурал нь 49 оролцогчтойгоор өнөөдөр “Бичгийн нотлох баримтыг шинжлэн судалж” байгаагаар үргэлжилсэн. Үүний дараагаар шүүх хурал дээр улсын яллагч, өмгөөлөгч нар дүгнэлтээ танилцуулсны дараагаа шүүх хуралд оролцож буй иргэдийн төлөөлөгч үг хэлсэнээр шүүх хурал завсарлаж, шүүгч нар шийдвэрээ танилцуулах юм.
Дашрамд дурдахад, тус шүүх хуралд Ц.Амгаланбаатар, Итгэлтөгс нараас гадна ШШГЕГ-т ажиллаж байсан Хоролсүрэн, Отгонбаатар,Нямбаяр нар оролцож буй. Мөн шүүх хурал болж буй Төв аймгийн шүүхийн гадна шүүгчдэгч Б.Хурцыг хоёр бүсчлэлээр хамгаалж байгаа гэнэ. Үүнд, “хуурай дүү” гэгдэх Гантулга нарын залуус нэгдүгээр бүсчлэлд хамгаалж байгаа бол хоёрдугаар бүсчлэлд Алигатай тэмцэх газарт ажиллаж байгаад халагдсан Нямдорж нарын бэлтгэл офицерууд хамгаалж байгаа тухай www.dorgio.mn сайтын сэтгүүлчээс мэдээлэл авлаа.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...