С.Зориг агсны хэрэгт гэмгүй иргэдийг буруутган эрүүдэн шүүж ял оногдуулах ажлыг зохион байгуулсан гэх ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2019.07.23/ 10.00 цагт Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн танхимд эхэлсэн.

Шүүх хуралдаанд С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдан яллагдсан Ц.Амгаланбаатарыг гэрчээр оролцуулахаар болж хурал 14.00 цаг хүртэл хойшилсон. Ц.Амгаланбаатарыг хорих ангиас авчирснаар шүүх хуралдаан үргэлжилсэн ч ирэх наймдугаар сарын 12-ны өдрийг хүртэл хойшиллоо.

Б.Баатар

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Автомашины УАА шинэ серийг онлайнаар олгоно
Next post Ц.Амгаланбаатарыг шүүх бүрэлдэхүүн “ГЭРЧ” гэж үзэв