Бэлэнчлэх сэтгэлгээ бvх юман дээр хатуу тогтсон, сурсан юмыг сураар боохгvй гэж бүх юман дээр яаж бэлэнчлэхээ бид дээр дооргvй автоматаар мэднэ. Бэлэнчилж байна гэдгээ харин мэдэхгүй.
Нэг жишээ бол өөрөө хашаа хороогоо, амьдран суугаа хорооллоо ойн модон диваажин болгохын оронд энд тэнд усны ундаргатай, жаахан ойтой, эрүүл газар луу шигдэж, “зуслан” нэрийн дор баастай жорлон ухаж, хог новшоо хаяж, бузарладаг явдал юм.
Улам л ойтой, устай, сайхан газар луу шигдэж гүний худаг ухаж, хатаадаг болсон!
Гэвч бэлэнчлэх сэтгэлгээний яг эсрэгийг хийж байгаа нэг найз байнаа. Ийм хүмүүc олон болбол бид нэг алхам урагшилна.
Сонгино Хайрхан дүүргийн 21-р хороололын Содон хороололд Үүрээ /https://www.facebook.com/profile.php?id=100017387527691/ найз хvч зvтгэл, мэдлэг, сэтгэлээрээ олон тvмний тусын тулд ногоон байгууламж бий болгож, зөвхөн өөрийнхөө тав тухыг биш, хорооллынхоо оршин суугчдын тав тухыг бодолцсон буянтай ажил хийжээ.
“Ногоон байгууламж нэрээр бүтэж, оршин суугчид, ард иргэдийнх болдог зүй тогтолтой. Бусадтай нийлж, жишээ нь ойр хавьдаа байрладаг компанитай ярьж, (тэд мөнгө хөрөнгөөр туслаж болно,) орчин тойрноо сайхан, тав тухтай болгоосой” гэж Үүрээ найз маань ярьдаг.
2016 онд эхлэсэн энэ ажил нь одоо үр дүнгээ өгч сагс тоглох талбайгаа тойрон (300 кв/м сагсны талбай), сэрүүн сайхан суух төгөлтэй, үүнд улиас 50, хайлаас 192, голт бор 8 ширхэгийг тарьж ойжуулан, энэ бяцхан диваажиндаа оршин суугчид нь нарлах, салхилах сайхан боломж бүрджээ.

3-хан жилийн дотор ийм сайхан тегел цэцэрлэг ургуулах боломжтой байна. Мэдээж Үүрээ найз мэтийн мэргэжлийн хvний зөвлөгөө чухал.
Хороолол бүр өөрсдийн ийм бяцхан тегелее, амрах орчноо бvрдүүлсэн байхад УБ хот маань ямар vзэмжтэй сайхан харагдана гэж бодож байна?
Энд жишээ нь 1 минутад 50-60 машин явж өнгөрдөг, дандаа түгжрэл үүcэж, хорт утаа их ялгардаг газар байна.
Ногоон байгууламжгүй бол энэ их хор шууд таны, үр хүүхдийн чинь ам хамраар уушиг зvрхэнд чинь орно. Харин ногоон байгууламж хорт утаа, нарийн тоос, дуу чимээний эсрэг амьд бамбай юм.

Хамгийн энгийнээр харахад л гудамжнаас, машинтай хvн энэ ногоон байгууламжийн хажуугаар өнгөрөхөд л нvд баясгах юмтай байгаа биз дээ. Тэгэхээр зөвхөн оршин суугдад ч биш, хажуугаар нь өнгөрч буй жолооч, зорчигчдын эрvvл мэндэд ч эерэгээр нөлөөлөөд зогсохгvй, хотын vзэмжинд хувь нэмрээ оруулж байгаа мундаг ажил юм.

Энэ бол хот сэтгэлгээ, соёлт сэтгэлгээ.
“Би УБ- т төрж өссөн, би соёлтой” гэж цээжээ дэлдэж, бусдыг оркоор нь дууддаг хүмүүc ийм хотжилтын ажил хийсэн үү? Бодоорой.
Байгалийн ногоон байгууламж хvнийг тайвшруулж, стресс тайлдаг. Тvгжрэлд зогсож байхад чинь хажууд чинь мод найгаж байна, цонхоороо харахад чинь ногоон, гадаа хvvхдээ баастай шороо эргэсэн газар биш, ногоон байгууламж дунд тоглуулна.

Хүн бүр, хороолол бvр ийм сайхан сэтгэл зүтгэлтэй байгаасай гэсэн үүднээс энэ поостыг Үүрээ найзаар бахархан бахархан бичлээ.
Доор зургууд:
2015 онд хогоор бөмбөгдчихсөн юм шиг байсан газрыг арчилж янзлаад одоо ийм гоё болгожээ.
Содон хорооллын оршин суугчид ийм сайхан цэцэрлэгээ хамтран арчилж хамгаалж байгаасай гэж хүсье.
Сайн явах санааных.
Сайхан амьдрах ч санааных.
Zermaa Chuluunsuren
More Stories
Торгохоо урьтал болгосон эрх баригч
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн жолооч нарыг илрүүлж, хариуцлага тооцох хүрээнд ухаалаг буюу AI системийг нэвтрүүлсэн. 2026 он...
30 настай эмэгтэй 4 настай охинтойгоо хутгалуулж амиа алджээ
Цагдаагийн байгууллагад 2026.01.04-ний өдрийн 23.00 цагийн орчимд БЗД-ийн 27 хорооны нутаг Дунд дарь эх ….. тоотод “манай эхнэр нас барсан...
“ЧАНГА ШИВНЭЭ”, ЯГ ТҮҮН ШИГ ШОУ”-Г ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Говь-Алтай аймгийн Онцгой байдлын алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, авьяас чадварыг нээх, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор “Чанга шивнээ”,...
𝗜𝗠𝗔𝗥𝗖 𝟮𝟬𝟮𝟱: “Эрдэнэс Монгол” нэгдэл чухал ашигт малтмалын чиглэлээр тодорхойлсон 12 шинэ төслөө танилцууллаа
Олон улсын уул уурхай, эрдэс баялгийн томоохон чуулга уулзалтуудын нэг IMARC 2025 арга хэмжээ 12 дахь удаагаа Австралийн Сидней хотноо...
“Эрдэнэс Монгол” нэгдлийн 2025 оны шилдэг компани боллоо
"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн хамт олон үйлдвэрлэл, гадаад худалдаа, эдийн засаг, санхүүгийн үзүүлэлтүүдээ бодитой ахиулж, улс орон нутгийн нийгэм, эдийн...
“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд 2025 оны ажлаа дүгнэлээ
“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд “Уурхайчдын өдөр”-ийг угтан 2025 оны үйл ажиллагаагаа дүгнэж, тайлангийн хурлаа зохион байгууллаа. 🔰 Нэгдлийн зарчмаар...