Н.Энхбаяр хэлэхдээ “Өнөөдөр Үндсэн хуулийг өөрчлөх гэж оролдож байгаа нэмэлт, өөрчлөлт нь нийгэмд тулгамдаж буй асуудлыг шийдэж чадахгүй гэж бид үзэж байгаа. Ард түмнээс саналыг нь асуухдаа санамсаргүй түүврийн аргаар сонгосон гэж хэлээд өөрсдийн доор байдаг, удирдлагад нь байгаа хүмүүсээ авчраад зөвлөлдөх санал асуулга хийчихлээ гээд явсан. Үндсэн хуулийг төлөөлөгч хүмүүс биш ард түмний өргөн оролцоотойгоор өөрчлөх хэрэгтэй. Төлөөллийн ардчилал гэж байдаггүй юм. Тийм байвал ардчилал өөрөө завхарна.Иймд одоо хийх гэж байгаа өөрчлөлт ард түмний эрх ашигт хэрхэн нөлөөлөх тухай үндэслэл гаргаж, одоогийн Үндсэн хуулийнхаа дутагдлуудыг зас. Ард түмэн бол анхдагч, төр засаг хоёрдогч гэдгийг Үндсэн хуульдаа суулгаж өгөх хэрэгтэй юм.
Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа одоогийн Үндсэн хуулийн 6.1, 6.2-т Байгалийн баялаг нь ард түмний болон төрийн өмч байна. Мөн түүнийг ард түмний эрх ашгийн төлөө төр захиран зарцуулах тухай заасан байгаа. Энэ буруу заалт нь ард түмнийг ядууруулж байна. Учир нь төрийн өмч гэдэг нь дарга нарын өмч болчихоод байна. Байгалийн баялаг төрийн өмч, төр захиран зарцуулах эрхтэй учраас хүн бүр УИХ-д гарах гэж зүтгэж байна. Гэвч одоо 6.2-ыг давтаад,энэ зүйл заалтад өөрчлөлт хийхгүй байгаа учраас үүнийг өөрчлөлт гэж үзэхгүй. Өмчийн хэлбэрийг өөрчлөхгүй бол ард түмний сайн сайхны төлөө зарцуулна гэчихээд дарга нарын өмч хэвээр үлдэнэ.
Байгалийн баялаг төрийн өмч байж болохгүй. Зөвхөн ард түмний өмч байж ,иргэн бүр эзэн нь гэсэн гэрчилгээ авах ёстой. Тэр гэрчилгээгээр дамжуулж, баялгаас ашгийн хувиа авч, эмнэлэгт үнэгүй үзүүлж, боловсролыг үнэгүй олгохоор тусгах хэрэгтэй.” Гэв.
Previous post
Өнөөдөр Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн шинэчилсэн төслийн хэлэлцүүлэг боллоо
More Stories
Торгохоо урьтал болгосон эрх баригч
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн жолооч нарыг илрүүлж, хариуцлага тооцох хүрээнд ухаалаг буюу AI системийг нэвтрүүлсэн. 2026 он...
30 настай эмэгтэй 4 настай охинтойгоо хутгалуулж амиа алджээ
Цагдаагийн байгууллагад 2026.01.04-ний өдрийн 23.00 цагийн орчимд БЗД-ийн 27 хорооны нутаг Дунд дарь эх ….. тоотод “манай эхнэр нас барсан...
“ЧАНГА ШИВНЭЭ”, ЯГ ТҮҮН ШИГ ШОУ”-Г ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Говь-Алтай аймгийн Онцгой байдлын алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, авьяас чадварыг нээх, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор “Чанга шивнээ”,...
𝗜𝗠𝗔𝗥𝗖 𝟮𝟬𝟮𝟱: “Эрдэнэс Монгол” нэгдэл чухал ашигт малтмалын чиглэлээр тодорхойлсон 12 шинэ төслөө танилцууллаа
Олон улсын уул уурхай, эрдэс баялгийн томоохон чуулга уулзалтуудын нэг IMARC 2025 арга хэмжээ 12 дахь удаагаа Австралийн Сидней хотноо...
“Эрдэнэс Монгол” нэгдлийн 2025 оны шилдэг компани боллоо
"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн хамт олон үйлдвэрлэл, гадаад худалдаа, эдийн засаг, санхүүгийн үзүүлэлтүүдээ бодитой ахиулж, улс орон нутгийн нийгэм, эдийн...
“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд 2025 оны ажлаа дүгнэлээ
“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд “Уурхайчдын өдөр”-ийг угтан 2025 оны үйл ажиллагаагаа дүгнэж, тайлангийн хурлаа зохион байгууллаа. 🔰 Нэгдлийн зарчмаар...