Дархан-Уул аймгийн Орхон сумын Энхтал багийн “Модон бирваз” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 29 км-т/ “Орхон” голын усанд /2019.06.17/ хоёр иргэн осолджээ. Ослын тухай дуудлагыг тухайн өдрийн 09:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, 1 автомашинтайгаар 29 км зам туулан 11:05 цагт очиход Дархан-Уул аймгийн Дархан сумын харьяат иргэн Б /20 настай, эрэгтэй/-ын цогцсыг иргэд гаргасан байсан аж. Онцгойгийн алба хаагчид тус сумын харъяат иргэн Г /21 настай, эрэгтэй/-ын цогцсыг осолдсон газраас 700 м-ийн зайнаас олж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Мөн тухайн өдрийн 20:50 цагт Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн “Гүн нуур” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 40 км-т, сумын төвөөс урд зүгт 25 км-т/ “Гүн нуур”-ын усанд Дорноговь аймгийн харъяат иргэн Г /36 настай, эрэгтэй/ осолджээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 21:45 цагт очиж, Усчин-Аврагч, ахлах ахлагч Э.Давхарбаяр 4 метрийн гүнд 1 удаагийн шумбалтаар 37 минут ажиллаж, осолдсон иргэний цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлж өгсөн байна.
Он гарсаар улсын хэмжээнд 06 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар 6 аймгийн 8 сум, нийслэлийн 1 дүүрэгт нийт 10 удаагийн усны осол гарч, 12 хүн амь насаа алджээ. Үүний 9 нь том хүн, гурав нь хүүхэд байгаа юм. Түүнчлэн Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн, Бэлтэс, Үүр, Шишхэд, Хангай нурууны арын Чулуут, Идэр, Буянт голын усны түвшин өмнөх өдрөөс 30-115 см нэмэгдэж, Дэлгэрмөрөн, Бэлтэс, Ховд, Буянт, Булган, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-55 см даван хүчтэй үерлэж байна.
Цаашид ихэнх нутгаар үргэлжилсэн бороо орж, жижиг гол, хуурай сайраар сүйтгэл ихтэй уруйн үер буух, гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж үерлэх магадлал өндөр байгаа тул голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байх, хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг Онцгой байдлын ерөнхий газраас зөвлөж байна.
More Stories
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол иргэдийг БНСУ-ын хил дээрээс буцааж буй асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэж байна
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигтай (2025.07.30) албан ёсны уулзалт...
Өнөөдөр БНСУ-ын Чонжу- Хөвсгөл Мөрөн хотын анхны шууд нислэг үйлдсэн түүхэн үйл явдал болж байна
Өнөөдөр БНСУ-ын Чонжу- Хөвсгөл Мөрөн хотын анхны шууд нислэг үйлдсэн түүхэн үйл явдал болж “Мөрөн” олон улсын нисэх буудал нь иргэний...
Ойн 14 түймрээс 7 түймрийг цурамд оруулж, 7 түймрийг хяналт авч, бүрэн унтраахаар ажиллаж байна
Улсын хэмжээнд өнөөдөр байдлаар 14 ойн түймэртэй байгаагаас Сэлэнгэ аймгийн Ерөө суманд-3, Хүдэр суманд-4 буюу нийт 7 ойн гал түймрийг...
2025 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголт энэ долоо хоногт орно
2025 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголтыг долоодугаар сарын сүүлийн долоо хоногт, буюу энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлж эхэлнэ....
Сэргээн засах болон сувиллын тусламж үйлчилгээний төлбөрийн зардлыг нэмлээ
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс сэргээн засах болон сувиллын тусламж үйлчилгээний төлбөрийн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас олгох хэмжээг...
Тусгай замын автобус төслийн ТЭЗҮ-ийн ажлын даалгавар боловсруулж байна
Улаанбаатар хотоос 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил”-ээр нэрлэж, 2025-2028 онд хэрэгжүүлэх 24 мега төслийг үе шаттай хэрэгжүүлж байгаа. Үүний нэг...