Тодруулбал, нийт гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үеэс буурахад
- Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 2,098 (17.9%)
- Хулгайлах гэмт хэрэг 2,813 (38.8%)
- Дээрэмдэх гэмт хэрэг 424 (48.3%)
- Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 565 (13.4%)-аар буурсан нь голлон нөлөөлжээ.
Түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол энэ оны эхний таван сард 76.7 тэрбум төгрөг, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 16.5 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс учирсан хохирол 6.8 (8.2%) тэрбум төгрөгөөр буурч, харин нөхөн төлүүлсэн хохирол 3.7 (29.3%) тэрбум төгрөгөөр өссөн байна.
Зураг 1. Гэмт хэргийн улмаас хохирсон, нас барсан, гэмтсэн хүн, сараар

Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг энэ оны эхний таван сард 1,513 болж, өмнөх оны мөн үеэс 313 (26.1%)-аар, эмэгтэй хүн оролцсон хэрэг 1,220 болж, 55 (4.7%)-аар, бүлэглэн үйлдэгдсэн хэрэг 805 болж, 21 (2.7%)-ээр өсөж, хүүхэд оролцсон хэрэг 308 болж, 36 (10.5%)-гаар буурсан аж.
Харин гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 2019 оны эхний таван сард 209 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 76 (57.1%)-гаар өссөн байна.
Түүнчлэн 45.5 мянган хүн эрүүлжүүлэгдэж, 5.4 мянган хүн баривчлагдсан нь өмнөх оны мөн үеэс эрүүлжүүлэгдсэн хүн 9.9 (27.7%) мянгаар, баривчлагдсан хүн 1.1 (25.6%) мянгаар өссөн үзүүлэлттэй байна.
Эх сурвалж: ҮСХ
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар Улсын Их Хурлын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. “Монгол...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...
Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг...