Төрсөн хүү нь аавыгаа хутгалж аминд нь хүрсэн харамсалтай хэрэг гарсан талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал Дорнод аймгийн Хэрлэн суманд оройн 23:00 цагийн орчимд орон сууцны хонгилд аав хүү хоёр муудалцаж байна гэх дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна. Дуудлагын дагуу очиход уг хэрэг үйлдэгдсэн байсан бөгөөд 27 настай Б гэгч нь 64 настай Г-гийн амийг үл ялих зүйлээс шалтгаалан маргалдсанаас болж хохироосон байжээ. Хэргийг тус аймгийн цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Д.Цогтбаатар Япон улсын элчин сайд М.Такаокаг хүлээн авч уулзлаа
Next post Төсвийн Байнгын хорооны ирц бүрдээгүй учир хойшлогдлоо