Улстөрчид өөрсдөд нь таалагдахгүй мэдээлэл гарвал “Зохион байгуулалттайгаар ийм мэдээлэл тарааж байна” эсвэл “Гүтгэж байна” гэдэг. Гэвч тухайн мэдээлэл, тэнд дурдагдсан баримтууд үнэн болох нь батлагддаг.
Цахим мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төслийг Засгийн газраас боловсруулж байгаа бөгөөд удахгүй УИХ-д өгөн барих юм байна. Үүнийг сонссон улстөрчид “Хуурамч хаяг ашиглан худлаа мэдээлэл тараах, бусдыг гүтгэх, доромжлох байдал газар авсан. Тиймээс хуулийн төсөлд үүнийг зохицуулсан заалт оруулах ёстой” хэмээн захицгаалаа.
“Гүтгүүллээ, доромжлууллаа, миний тухай худлаа мэдээлэл гарлаа” гэж хамгийн их гомдоллодог хүмүүс бол улстөрчид өөрсдөө. Тиймээс шинээр орж ирэх Мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төсөлд хуурамч хаягуудыг устгах зохицуулалт оруулах гэж байгаа бололтой. Хуурамч хаягуудыг устгах нь зөв ч улстөрчид тийм л их нэрээ хайрлахыг хүсдэг бол өөрсдөө анхнаасаа хууль бус зүйл хийхгүй байхад л болох асуудал. Овоо босгоогүй бол шаазгай юун дээр суух билээ гэдэгчлэн улстөрчид “Гүтгэж байна” хэмээн мэлздэг ч тус мэдээлэл нь ямар нэгэн байдлаар тухайн улстөрчтэй холбоотой л байдаг.
More Stories
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол иргэдийг БНСУ-ын хил дээрээс буцааж буй асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэж байна
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигтай (2025.07.30) албан ёсны уулзалт...
Өнөөдөр БНСУ-ын Чонжу- Хөвсгөл Мөрөн хотын анхны шууд нислэг үйлдсэн түүхэн үйл явдал болж байна
Өнөөдөр БНСУ-ын Чонжу- Хөвсгөл Мөрөн хотын анхны шууд нислэг үйлдсэн түүхэн үйл явдал болж “Мөрөн” олон улсын нисэх буудал нь иргэний...
Ойн 14 түймрээс 7 түймрийг цурамд оруулж, 7 түймрийг хяналт авч, бүрэн унтраахаар ажиллаж байна
Улсын хэмжээнд өнөөдөр байдлаар 14 ойн түймэртэй байгаагаас Сэлэнгэ аймгийн Ерөө суманд-3, Хүдэр суманд-4 буюу нийт 7 ойн гал түймрийг...
2025 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголт энэ долоо хоногт орно
2025 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголтыг долоодугаар сарын сүүлийн долоо хоногт, буюу энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлж эхэлнэ....
Сэргээн засах болон сувиллын тусламж үйлчилгээний төлбөрийн зардлыг нэмлээ
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс сэргээн засах болон сувиллын тусламж үйлчилгээний төлбөрийн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас олгох хэмжээг...
Тусгай замын автобус төслийн ТЭЗҮ-ийн ажлын даалгавар боловсруулж байна
Улаанбаатар хотоос 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил”-ээр нэрлэж, 2025-2028 онд хэрэгжүүлэх 24 мега төслийг үе шаттай хэрэгжүүлж байгаа. Үүний нэг...