Энэ сарын 20-ний өдөр Төв аймгийн Баянчандмань сумын нутагт байрлах уурхайд газын баллон дэлбэрч, БНХАУ-ын нэг иргэн амиа алдсан хэрэг гарчээ.

Хэргийг тодруулбал, тус сумын “Мянган хурга” гэх газарт уурхайн олборлолтын үйл ажиллагаа явуулдаг нүхэнд тэсэлгээ хийж байгаад гүйцэд тэслээгүй тэсэлгээний бодис дэлбэрсэн аж.

Уг осолд уурхайд ажилладаг БНХАУ-ын иргэн өртөж хүнд гэмтсэн байна. Улмаар ГССҮТ-рүү хүргэгдэх замдаа шархаа даалгүй амьсгал хураажээ. Дээрх хэргийг Төв аймгийн цагдаагийн газраас Эрүүгийн хэрэг нээн шалгаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Хахууль нэхсэн гэх хэрэгт холбогдсон шүүгчийг шалгаж дуусав
Next post Гамшгаас хамгаалах сургуулилалт эхэллээ