Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар энэ долоо хоногт буюу дөрөвдүгээр сарын 24-28-ны өдрүүдэд өмнөд хөршид төрийн айлчлал хийх гэж байна. Ерөнхийлөгч айлчлалынхаа үеэр “Нэг бүс нэг зам” олон улсын хамтын ажиллагааны II чуулга уулзалтад оролцох ажээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын талаар БНХАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Лү Кан баасан гаригт хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Охидыг биеийг хүчээр үнэлүүлдэг байсан этгээдүүдийн ялыг хэвээр үлдээжээ
Next post Ш.Ганболд: Улс төрийн нөлөө, дэмжлэг хоёрын ялгаа их гэдгийг ойлгосон