Гэр бүлийн дөрвөн гишүүн хүн худалдаалах гэмт хэрэг үйлддэг байсныг Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас илрүүлэн өнгөрсөн онд дайчлан баривчилсан байдаг.
Улмаар тэднийг охидыг насанд хүрээгүй байхаас нь эхлэн хүчирхийлэлд байлгаж олон жилийн турш бэлгийн мөлжлөгт байлгаж биеийг нь үнэлүүлдэг байсан мөрдөн шалгалтаар нотлогдсон. Ийнхүү 2019 оны нэгдүгээр сарын 2-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс П.Загдсүрэнд 10 жилийн хорих ял, О.Дарханбаярт найман жилийн хорих ял, охин Ө.Дөлгөөнтуул, хүү Ө.Гарьдмагнай нарт таван жилийн хорих ял тус тус оногдуулсан юм.
Гэр бүлийн дөрвөн этгээдийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн хоёр дэх хэсэгт заасан “Олон хүнийг худалдаалсан” үндэслэлээр шүүхэд шилжүүлж, хэргийг шийдвэрлэсэн байдаг. Харин гэмт этгээдүүд хэргээ хүлээн зөвшөөрсөн ч, ялын жилийг бууруулах хүсэлтэйгээр давж заалдах шатны шүүхт хандсан аж. Тэгвэл нийслэлийн давж заалдах шатны шүүх хэргийг хянаж үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Хэргийг эргэн сануулахад, гэр бүлийн дөрвөн этгээдүүд бүлэглэн охид, эмэгтэйчүүдийг худалдан борлуулахад техник хэрэгслээр хангаж, зуучлан, зохион байгуулалттайгаар хууль бусаар бусдын биеийн үнэлүүлэх гэмт хэрэг үйлддэг байсан. Мөн тэд охидын биеийг нь үнэлүүлж олсон мөнгөө өөрсдөө авдаг байсан талаар хохирогчид мэдүүлсэн байдаг.
Тэд 13-аас 38 насны эмэгтэйчүүдийг мөнгө олох хэрэгсэл болгон ашиглаж байсан бөгөөд хохирогч эмэгтэйчүүд биеэ үнэлж байх хугацаандаа жирэмсэлж, төрөн төртлөө худалдагдаж, төрснийхөө найм хоногийн дараа ч зарагдсаар байсан нь шүүхээр тогтоогдсон билээ.
More Stories
Торгохоо урьтал болгосон эрх баригч
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн жолооч нарыг илрүүлж, хариуцлага тооцох хүрээнд ухаалаг буюу AI системийг нэвтрүүлсэн. 2026 он...
30 настай эмэгтэй 4 настай охинтойгоо хутгалуулж амиа алджээ
Цагдаагийн байгууллагад 2026.01.04-ний өдрийн 23.00 цагийн орчимд БЗД-ийн 27 хорооны нутаг Дунд дарь эх ….. тоотод “манай эхнэр нас барсан...
“ЧАНГА ШИВНЭЭ”, ЯГ ТҮҮН ШИГ ШОУ”-Г ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Говь-Алтай аймгийн Онцгой байдлын алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, авьяас чадварыг нээх, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор “Чанга шивнээ”,...
𝗜𝗠𝗔𝗥𝗖 𝟮𝟬𝟮𝟱: “Эрдэнэс Монгол” нэгдэл чухал ашигт малтмалын чиглэлээр тодорхойлсон 12 шинэ төслөө танилцууллаа
Олон улсын уул уурхай, эрдэс баялгийн томоохон чуулга уулзалтуудын нэг IMARC 2025 арга хэмжээ 12 дахь удаагаа Австралийн Сидней хотноо...
“Эрдэнэс Монгол” нэгдлийн 2025 оны шилдэг компани боллоо
"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн хамт олон үйлдвэрлэл, гадаад худалдаа, эдийн засаг, санхүүгийн үзүүлэлтүүдээ бодитой ахиулж, улс орон нутгийн нийгэм, эдийн...
“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд 2025 оны ажлаа дүгнэлээ
“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд “Уурхайчдын өдөр”-ийг угтан 2025 оны үйл ажиллагаагаа дүгнэж, тайлангийн хурлаа зохион байгууллаа. 🔰 Нэгдлийн зарчмаар...