Хэнтий аймгийн Батширээт сумын Барх багийн “Цэгээний тал” гэдэг газарт /сумын төвөөс баруун урд зүгт 7 км-т, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 180 км-т/ 2019 оны дөрөвдүгээр сарын 03-ны өдөр хээрий түймэр гарсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 71 иргэн, нийт 83 хүн, 21 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж түймрийг дөрөвдүгээр сарын 4-ний өдрийн 00:03 цагт цурманд оруулан дөрөвдүгээр сарын 6-ны өдөр бүрэн унтраажээ. Түймэрт нийт 12 га орчим бэлчээрийн талбай шатсан байна.

Аймгийн Онцгой байдлын газар, Хилийн 0275 дугаар анги, сумын ЗДТГ-ын нийт 24 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, дөрөвдүгээр сарын 5-ны өдрийн 09:15 цагт цурманд оруулаад байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post 200 литр бензин асгарсан байжээ
Next post Г.Солтан, Л.Энхболд, Д.Дамба-Очир нарын ЖДҮ-гийн хэрэг шүүхэд шилжихэд бэлэн болжээ