Энэ долоо хоногийн хугацаанд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс зам тээврийн ослын шинжтэй 909 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгажээ.
Бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэлд 33 хүн гэмтэж, бэртсэн ба орон нутагт ноцтой хоёр зам тээврийн ослын улмаас гурван хүний амь нас хохирсон хэргүүд бүртгэгдсэнийг шалгаж байна.
Ноцтой зам тээврийн ослуудаас дурдвал:
- БЗД-ийн Товчооны зам Жалганы .. тоот хашаанд T.Pruis маркийн автомашины жолооч нь машины доогуур орж засвар хийж байх үед нь машин өнхөрч жолооч 39 настай Д гэмтсэн,
- Гуравдугаар сарын 28-ны 08:00 цагийн орчимд Төв аймгийн Баянцагаан сумын Өлзийт багийн нутаг “Довын гол” гэх газар асфальтан замд Sinotruck маркийн ачааны автомашин нь T.Landcruiser-200 маркийн автомашинтай мөргөлдөж жолооч, зорчигч нарын гурван хүний амь нас хохирсон,
- Мөн БЗД-ийн нутаг нарны замд K.Optima маркийн автомашины жолооч нь T.Crown маркийн автомашинтай мөргөлдөж, зорчигч 7, 9 настай хоёр хүүхэд гэмтсэн хэргүүдэд харьяа цагдаагийн байгууллагуудаас шалгалтын ажиллагаа явуулж байна.
Нийслэл хотын хэмжээнд ослын улмаас гэмтсэн хүний найм нь бага насны хүүхэд бөгөөд явган зорчигч хэлбэрээр тэр дундаа 10 хүртэлх насны хүүхэд харгалзах хүнгүй, ганцаараа замын хөдөлгөөнд оролцож байх үедээ осолд өртөх тохиолдол их байна.
Бүртгэгдсэн нийт ослыг хэлбэрээр авч үзвэл:
- 19 нь явган зорчигч мөргөж гэмтээх,
- 25 осол нь мөргөлдөх,
- Дөрвөн осол нь үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр үйлдэгджээ.
Гудамж замд хийж буй хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 155 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцож, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 42 жолоочийг шүүхээр 7-30 хүртэл хоногоор баривчилж ажилласан байна.
Гарсан зам тээврийн осол, хэргийг өмнөх долоо хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад дуудлага мэдээлэл 2.1 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 10 хувиар, шүүхээр баривчилсан хүн 27 хувиар өссөн боловч гэмтсэн хүний тоо 20 хувиар, амь нас нь хохирсон хүний тоо 70 хувиар тус тус буурчээ.
Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар Улсын Их Хурлын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. “Монгол...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...
Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг...