ЭХЭМҮТ-ийн зургаан давхраас унасан эмэгтэй өндрөөс унасны дараагаар ГССҮТ-д хүргэгджээ. Энэ талаар тус эмнэлгийн эх сурвалжаас тодруулахад “Гэмтлийн эмнэлэгт шөнийн нэг цагийн үед хүргэгдэж ирсэн. Ирсэн даруйд эмнэлгийн зүгээс нарийн мэргэжлийн тусламж үзүүлсэн боловч хүнд гэмтэлтэй байсан тул өглөөний 07:00 цагийн үед нас барсан” гэлээ.
БГД-т байрлах Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн зургаадугаар давхрын цонхоор унах гэж байсан жирэмсэн эмэгтэй ЧД-ийн Цагдаагийн II хэлстийн хороо хариуцсан цагдаа ахлах ахлагч Н.Наянбаатар аварсан байна.
Өчигдөр буюу гуравдугаар сарын 26-ны 22:50 цагийн орчим энэ явдал болжээ.
Жирэмсэн эмэгтэйг цонхоор унаж болзошгүй байгааг харсан цагдаагийн алба хаагч машиндаа байсан дээлэн дээр түүнийг тосч авсан байна.
Ингээд эмэгтэйг төрөх тасаг руу шуурхай хүргэж амь насыг нь аварч чаджээ. Харин хүүхэд нь эндсэн байна.
More Stories
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ.НИТХ-ын...
Дөрвөн дүүрэг цахилгаан хязгаарлаж шугам сүлжээнд завсар хийнэ
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас гуравдугаар сард цахилгаан хязгаарлаж засвар шинэчлэл хийх хуваарийн танилцуулсан. Тэгвэл өнөөдөр буюу гуравдугаар сарын 27-нд...
Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй өдөртөө +10 +12 градус дулаан байна
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нйит нутгаар хур тунадас орохгүй. Өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хөвсгөлийн...
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар Улсын Их Хурлын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. “Монгол...