ХЗДХ-ийн дэд сайд асан Э.Эрдэнэжамъян Ё.Сагсай прокурорын талаарх бичлэгийг задаллаа. Энэ үеэр бичлэгтэй холбогдуулан мэдээлэл хийлээ.
https://www.facebook.com/ganaa0509/videos/2138945642851283/
Эрх зүйч Н.Буяннэмэх: “Сүүлийн үед Монгол Улсад хууль, шүүхийн байгууллагууд ард иргэдийнхээ эсрэг ажилладаг болоод нэлээн олон жил өнгөрчээ. Үүнтэй холбоотойгоор тэнд ажиллаж байгаа хүмүүсийн ёс зүйн асуудал, хууль хэрэгжүүлэх асуудлын талаар иргэд их мэдээлэлтэй болсон.
Өчигдөр Хууль зүйн сайд Ц.Нямдорж төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн хөнөөсөн гэх этгээдүүдийг ялласан прокурор, шүүхийн байгууллагуудыг ихэд шүүмжилж, хохирогчийн асуудал дээр их анхаарал хандуулсан. Дээрээс нь шүүхээр ял авсан хүмүүс хэлмэгдсэн гээд Монгол Улсын Хууль зүйн сайд нь уучлалт гуйсан. Мөн үүнтэй холбоотойгоор шүүх засаглал, прокурорын байгууллага нь яллах дүгнэлт үйлдэж, шүүх өөрөө дэнсэлсэн. Монгол Улсын Ерөнхий прокурорын туслах Ё.Сагсай гэж хүний асуудлыг өчигдөр бид хэвлэлийн бага хурлын үеэр ярьсан. Тэрбээр хууль цаазын итгэмжилсэн төлөөлөгч хийж байхдаа ёс зүйн ямар бүдүүлэг алдаа гаргасан талаарх бичлэгийг та бүхэндээ дэлгэж үзүүлнээ” гэлээ.
Э.Эрдэнэжамъян: “Хууль шүүхийн байгууллага дотор бугшсан бузар булай болгоны талаарх яриа гадуур их байдаг. Тэрний нэг нь өөрсдийнхөө эрхшээлд байгаа хүмүүсийг бэлгийн дарамтанд оруулдаг талаар яриа их байна. Тэд нараас ирүүлсэн энэ бичлэгийг товчлон хүргье.
Гол утга нь Ё.Сагсай прокурорыг нэг газар эмэгтэй хүнтэй байж байхад нь залуучууд дайрч ороод бичлэг хийсэн байдаг. Бичлэгийн эхэнд “Би шударга цагдаа байна, та энэ хүнийг яагаад хүчирхийлж байгаа юм бэ? бэлгийн дарамтанд оруулсан уу?” зэргээр асуусан. Хариуд нь Ё.Сагсай хэлэхдээ “Би өөрийн чадах чинээгээрээ тэр хүнийг чинь суллаж өгнө” гээд амлалт өгсөн. Эндээс би тэр эмэгтэй хүнийх нь хэсгийг хассан. Гэхдээ ийм бузар булай зүйл таслан зогсоогдох ёстой.
Энэ хүн бол Ерөнхий прокурорын орлогч хийдэг хүн. Өөрийнхөө хувийн замбараагүй байдлаасаа, бүдүүлэг байдлаасаа шалтгаалан хэрэгжүүлэх ёстой хуулиа өөрчилнө. Би тэр хүнийг чинь маргаашийн дотор суллана гээд амлалт өгчихлөө. Чи энэ хүнийг бэлгийн дарамтанд оруулсан уу гэхэд нь үнэн хариулж байгаа хэсгийг нь та бүхэндээ үзүүллээ.
Үнэн үг хэлсэн хүмүүсийг хохироогоод, худлаа хэлж, хулгай хийсэн хүмүүсийг хаацайлдаг ийм л нийгэмд бид амьдарч байна. Хууль, шүүхийн байгууллагуудыг иймэрхүү байдлаас нь цэвэрлэх цаг нь болсон. Тийм учраас бид улс төрийн хувьд, хуульч хүнийхээ хувьд ч, хувь хүнийхээ хувьд ч ийм бохир заваан байдлаас Монголын төр, хууль хүчний байгууллагуудыг цэвэрлэхийн тулд эцсээ хүртэл явна гэдгээ хэлье. Иймэрхүү байдлаар хохирсон хүмүүс байх юм болсон бид эрхийг нь хамгаалж тэмцэнэ гэдгээ илэрхийлье” гэлээ.
More Stories
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 02-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Байгалийн хийн хоолой барих төслийн...
Улс тунхагласны баярын барилдааны түрүү бөхий бай 10 сая төгрөг
Маргааш буюу энэ сарын 26-нд Монгол Бөхийн Өргөөнд болох хүчит 128 бөхийн барилдаанд зодоглохоор улсын цолтой 35 бөх бүртгүүлжээ. Тодруулбал...
Өмнөд Солонгост цалинг нь олгохоос татгалзсан ажил олгогчийнхоо аминд хүрсэн хэрэг гарчээ
Уг хэрэг энэ сарын 11-ны өдөр гарчээ. Өмнөд Солонгосын Сосанд байрлах нэгэн кимбабны газар ажиллаж байсан эр захирлаасаа цалингаа авахыг хүсэхэд...
“Рутан” ХХК-ийн гаргасан зөрчлийг арилгуулна
Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр дулааны 2А магистраль, 2ф350 мм-ийн голчтой 0,95 хос.км шугамыг 2ф500 мм-ийн голчтой болгон өргөтгөн шинэчлэх ажлыг...
“Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх замыг хааж, шинэчилнэ
ХУД-ийн 23 дугаар хороо, Наадамчдын авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд “Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх авто замыг...
Увс, Баян-Өлгий, Завхан, Баянхонгор аймагт ган болох эрсдэл дунд зэрэг байна
Ус Цаг Уур, Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэн(УЦУОСМХ)-гээс ган зуншлагатай холбоотой ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээ бэлтгэдэг. Эдгээрийг нэгтгэн...