-БУСДЫН ЭРҮҮЛ МЭНДЭД ХОХИРОЛ УЧРУУЛАХ ГЭМТ ХЭРЭГ БУУРАХГҮЙ БАЙНА-
Сүүлийн үед залуус гудамжинд шүргээд өнгөрөх хэн нэгэнтэй муудалцах, замын хөдөлгөөнд оролцож байхдаа үл ойлголцож маргалдах, гэнэтийн уур бухимдлаасаа болж зодолдож Эрүүгийн гэмт хэрэгтэн болох тохиолдол нэмэгдсээр байна. Зодолдох гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд ноцтой гэмтэл учруулхаас гадна, хэрэгтэн хохирогч хоёр тал торгуулийн арга хэмжээ болон ял шийтгэл эдэлдэг учраас аюултай аж.
Үл ялих шалгаанаас болж хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэж, хүнийг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдтал нь зодож гэмтээсэн хэрэг гарчээ.
Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нэгэн зочид буудлын автозогсоолд 2018 оны аравдугаар сарын 22-ны өдөр хоёр иргэн хоорондоо зодолдсон байдаг. 23 настай А нь Өмнөговь аймгаас ажил хийх зорилготойгоор хот руу орж ирсэн аж. Ажил хайж байх явцдаа 29 настай Б тэй автозогсоолд машинаа байршуулахдаа маргалдаж, зодолдож, толгойдоо гэмтэл авсан байна. Харин хэрэг гарснаас хойш хохирогч эмнэлэгт ухаангүй эмчлэгдэж байгаад болсон явдлаа санахгүй байгаа тухайгаа хэлж шинжилгээнд хамрагдсан.
Гэтэл шинжилгээгээр 23 настай А-г тархиндаа хүнд гэмтэл авсанаас болж 70%-ийн хөдөлмөрийн чадвараа алдсан буюу хүний ярьж буйг бүрэн ойлгохгүй, өөрийгөө илэрхийлэх чадваргүй хэмээн эмнэлгийн дүгнэлт гарчээ. Мөн тархины мэдрэлийн судаснууд гэмтсэн цаашид хөдөлмөр эрхлэх боломжгүй, тухайн үеийн хэргийн талаарх бодит үнэнийг ярих боломжгүй гэжээ.
Ийнхүү хохирогч цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаснаар маргалдаж зодолдсон гэх 29 настай Б-г шуурхай эрэн сурвалжилж цагдан хорьсон байна. Цагдаагийн алба хаагчдын мөрдөн байцаалтын явцад гэмт хэрэг үйлдсэн 29 настай Б нь дээрмийн хэрэг, танхайн хэргээр олон удаагийн ял шийтгэл эдэлж байсан. Түүнчлэн хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа дахин дээрмийн хэрэг үйлдсэн болохыг олж тогтооосон байна. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11-2.2-т зааснаар хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан хэрэгт буруутган шалгаж байна.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иймд иргэн та гудамж талбай, олон нийтийн газар бусадтай маргалдахгүй байх, түр зуурын уур бухимдлаа барих, бусадтай соёлч боловсон харьцах, нийтийн хэв журмыг зөрчихгүй байх зэрэг бусдын болон өөрийн эрүүл мэндэд хохирол учруулахгүй байхад анхаарах хэрэгтэй юм. Мөн өөрийн аюулгүй байдлаа хангаж анхаарал болгоомжтой байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
More Stories
“Хунт нуур” балетыг хоёр өөр театрын тавилтаар үзэгчдэд хүргэнэ
"Хунт нуур" балетын симфони оркестор хөгжим нь тухайн бүжгэн жүжгийн далай тэнгис, хунгуудын уран хөдөлгөөн, хүний хайр дурлалын ариун сайхныг...
“ДОРНОД УРАН” ХХК ШИНЭЭР БҮРТГЭГДЭЖ, МАРДАЙН УРАНЫ ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн байгууллагад “Дорнод Уран” ХХК нэртэй шинэ компани албан ёсоор бүртгэгдлээ. Тус компани...
Нийслэлийн дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН-үүд шалгарч, батламжаа гардан авлаа
Нийслэлээс ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцыг буулгаж, оршин суугчдын амьдрах нөхцөлийг сайжруулж барилгажуулах дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж буй. Энэ...
МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН МАРДАЙН “УРАН”-Ы ТӨСӨЛ УРАГШИЛЖ БАЙНА
Монгол, Оросын хамтарсан ураны төсөл дахин хөдөлгөөнд орж байна. Монгол Улсын бүртгэлийн байгууллага 2025 оны зургадугаар сард “Дорнод Уран” нэртэй...
ТЭРТЭЭХ ХААЛТТАЙ МАРДАЙН ОРД НЭЭЛТТЭЙ ТӨСӨЛ БОЛОН ДАХИН СЭРГЭХ ГЭЖ БАЙНА
Зөвлөлтийн үеийн нууцлагдмал түүхтэй Мардайн ураны орд өнөөдөр шинэ шатанд шилжихэд бэлэн болжээ. Монгол, Оросын хамтарсан “Дорнод Уран” ХХК 2025...
“Тогтвортой байдлын яриа хэлэлцээ- 2025 Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт 2025 оны 06...