Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Цэвэр агаар төсөл болон дүүргийн Тамгын газар хамтран ‘’Дулаалга аян-3’’-ыг дүүргийн хэмжээнд хэрэгжүүлэх гэж байна.
Тус аяны зорилго нь байшингаа дулаалж, бага нүүрс түлснээр халаалтын зардлаа хэмнэн цэвэр агаарт амьдрах юм. Энэхүү аянд оролцох хүсэлтээ иргэд дараах шалгуур үзүүлэлтийн дагуу материалаа бүрдүүлэн цэвэр агаар төсөлтэй холбогдсоноор байшингийн дулаалгаа тус аяны хүрээнд хийлгэх бүрэн боломжтой юм.

Бүрдүүлэх материалын жагсаалт
- Гэр хороололд амьдардаг /задгайд эсвэл зуслангийн бүсэд биш/
- 8*8-аас ихгүй хэмжээний байшин сууцтай
- Нэг давхар /монсардгүй/
- Байшингийн хана дан үетэй /блок, тоосго, балка, дүнз/
- Бетон суурь нь газраас ил гарсан
- Байнгын оршин суух хаягт бүртгэлтэй /Түр оршин суугч хамрагдахгүй/
- Материалын зардлын 30%-ийг гаргах санхүүгийн боломжтой байх
- Байшин сууцны дулаалгыг иргэн өөрөө хийж гүйцэтгэх тул хүн хүчтэй байх зэрэг шалгуур үзүүлэлтийг тавьж байгаа юм.
Сонирхсон иргэд дэлгэрэнгүй мэдээллийг 11-318124, 11-312194 дугаараас тодруулна уу.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар Улсын Их Хурлын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. “Монгол...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...
Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг...
“Оюу Толгой” төслийн Монголд ногдох өгөөжийг 60 хувиас нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавилаа
Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны нэгдүгээр сард “Оюу Толгой” төсөлд Монгол Улсын эрх ашгийг хангуулахаар “Оюу Толгой” ХХК болон “Рио...