Эко Алтан Заамар компанийн уурхайд аврах ажиллагаа үргэлжилж байна

Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эко Алтан Заамар” ХХК-ийн уурхайд хөрсний нуралт болсон тул аврах ажиллагаа хийгдэж байгааг ОБЕГ-аас мэдээллээ.

Нуранги өчигдөр үдээс хойш болж хоёр техник, зургаан хүн дарагдсан. Хоёр хүнийг нурангиас гарган эмнэлэгт хүргэсэн. Аврагчид үлдсэн дөрвөн хүнийг эрэн хайх, аврах ажиллагааг үргэлжлүүлж байгааг албаны эх сурвалж хэллээ.

Ослын газарт ажиллаж байгаа ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяраар ахлуулсан аврах багийнхантай холбогдох гэсэн боловч сүлжээгүй байгаа юм.

Түүнчлэн ослын газарт МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан болон Төв аймгийн мэргэжлийн хяналтын байцаагч нар ажиллаж, нөхцөл байдалтай холбогдуулан тус компанийн үйл ажиллагааг зогсоожээ.

Бид ослын газрын нөхцөл байдлын талаар тодруулан дахин мэдээлэл хүргэх болно.

+ There are no comments

Add yours