Эрчим хүчний сайд асан М.Сономпилд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хурал өчигдөр өдөржин болсон ч шүүхээс хэргийг прокурорт буцаажээ.

Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас М.Сономпилд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцсэн. Улмаар шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай тул хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Төрийн ордныг шинэчлэн барих ТЭЗҮ-ийг 1.1 сая төгрөгөөр хийхээр төсөвт суулгажээ
Next post  Хөвсгөл, Завхан аймгийг эрчим хүчээр хангажээ