Нэг өрхийн сарын дундаж бодит мөнгөн орлого 2018 оны IV улиралд 1.0 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 77.7 мянган төгрөгөөр мөн өссөн үзүүлэлттэй байна.
Гэвч нөгөө талд өрхийн сарын дундаж зарлага 1.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 117.6 мянган төгрөгөөр өсжээ. Өөрөөр хэлбэл, өрхүүдийн зардал орлогоосоо давсан хандлага хэвээр үргэлжилсээр байна. Шалтгаан нь хүнсний бус бараа, үйлчилгээний болон бусад зарлага 99.4 мянган төгрөг буюу 12.8% өссөн нь нөлөөлсөн гэж үзжээ.
Тухайлбал, нэг өрх 2018 оны 10-12 дугаар сарын байдлаар сард мах махан бүтээгдэхүүнд 61,800 төгрөг зарцуулж байсан бол энэ оны мөн саруудад 72,800 төгрөг болж өссөн байна. Гурил, гурилан бүтээгдэхүүний сарын зардал ч мөн 10,000 орчим төгрөгөөр нэмэгдсэнийг ҮСХ-ны судалгаа харуулав. Тээврийн зардал мөн дунджаар 6,000 орчим төгрөгөөр өсжээ.
Нийт өрхийн 8.3% нь 300,000-аас доош мөнгөн орлоготой байгаа бол 20% нь 1.1-1.6 сая төгрөгийн орлоготой. Хамгийн өндөр буюу 2.1 сая төгрөгөөс дээш мөнгөн орлогой өрх нийт өрхийн 9.0%-ийг эзэлж байна.
Өрхийн орлоготой харьцуулан хүн амын амьжиргааг авч үзвэл нэг хүнд сард 309,777 төгрөгийн бодит орлого ногдож байна. Амьжиргааны доод түвшнийг ҮСХ хамгийн сүүлд буюу энэ оны нэгдүгээр сард 187,690 төгрөгөөр тогтоосон. Өөрөөр хэлбэл, нэг хүнд ногдох сарын дундаж орлого хүн амын амьжиргааны түвшнээс улсын дунджаар 65% дээгүүр байгаа юм.
Орлогын ялгаатай бүлэг доторх болон бүлэг хоорондох тэгш бус байдлыг харуулах Тейлийн индекс 2018 оны сүүлийн улиралд 0.174 болжээ. Энэ нь хүн амын хамгийн чинээлэг 20 хувийнхны хэрэглээний дундаж хэмжээ хамгийн ядуу 20 хувийнхнаас 5.1 дахин их байнагэсэн үг.
More Stories
“Хунт нуур” балетыг хоёр өөр театрын тавилтаар үзэгчдэд хүргэнэ
"Хунт нуур" балетын симфони оркестор хөгжим нь тухайн бүжгэн жүжгийн далай тэнгис, хунгуудын уран хөдөлгөөн, хүний хайр дурлалын ариун сайхныг...
“ДОРНОД УРАН” ХХК ШИНЭЭР БҮРТГЭГДЭЖ, МАРДАЙН УРАНЫ ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн байгууллагад “Дорнод Уран” ХХК нэртэй шинэ компани албан ёсоор бүртгэгдлээ. Тус компани...
Нийслэлийн дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН-үүд шалгарч, батламжаа гардан авлаа
Нийслэлээс ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцыг буулгаж, оршин суугчдын амьдрах нөхцөлийг сайжруулж барилгажуулах дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж буй. Энэ...
МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН МАРДАЙН “УРАН”-Ы ТӨСӨЛ УРАГШИЛЖ БАЙНА
Монгол, Оросын хамтарсан ураны төсөл дахин хөдөлгөөнд орж байна. Монгол Улсын бүртгэлийн байгууллага 2025 оны зургадугаар сард “Дорнод Уран” нэртэй...
ТЭРТЭЭХ ХААЛТТАЙ МАРДАЙН ОРД НЭЭЛТТЭЙ ТӨСӨЛ БОЛОН ДАХИН СЭРГЭХ ГЭЖ БАЙНА
Зөвлөлтийн үеийн нууцлагдмал түүхтэй Мардайн ураны орд өнөөдөр шинэ шатанд шилжихэд бэлэн болжээ. Монгол, Оросын хамтарсан “Дорнод Уран” ХХК 2025...
“Тогтвортой байдлын яриа хэлэлцээ- 2025 Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт 2025 оны 06...