Л.Оюун-Эрдэнэ: Хөгжлийн банкинд шалгалт оруулна

Засгийн газрын хэрэг, эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн пүрэв гаригт Хөгжлийн банкны удирдлагуудыг хүлээн авч уулзан тус банкнаас олгосон зээлийн эргэн төлөлт, чанаргүй зээлийн эзлэх хувь зэргийг /өнөөдөр/ дотор нэгтгэж танилцуулахыг үүрэг болгосон ч одоогоор Хөгжлийн банкнаас ямар нэгэн танилцуулгыг Засгийн газарт ирүүлээгүй байгаа аж.

Энэ асуудалтай холбогдуулан ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Хөгжлийн банк руу өмнө нь нэг удаа шалгалт оруулсан материалыг үзэж байгаа. Энэ материал дээр үндэслээд Засгийн газраас дахиж ажлын хэсэг байгуулж, шалгалт оруулахаар ажиллаж байна. ТУЗ-ийн дарга болон удирдлагуудтай уулзсан. Хөгжлийн банкны үндсэн чиг үүрэг юу вэ гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Энэ банк хоёр үндсэн чиг үүрэгтэй.

Нэгдүгээрт нь, эдийн засгийг төрөлжүүлэн солонгоруулах. Энэ үүргээ биелүүлж чадаж байна уу, улстөрчдийн лоббид орсон байна уу гэдгийг тогтоох шаардлагатай.

Хоёрдугаарт, Хөгжлийн банк дундаж давхаргын хувь хэмжээг нэмэх ёстой. Тиймээс хэл ам татлаад байгаа Засгийн газрын сангуудыг нэгтгэх ажлын хэсгийг байгуулах ёстой. Улс төр болон улс төрийн хамаарал бүхий этгээдүүдээс хамааралгүй банк үйл ажиллагаагаа явуулах боломжийг гаргах нь зүйтэй. Одоогийн менежмент хангалтгүй байна гэж үзвэл гадны менежменттэй болгох асуудлыг судлах хэрэгтэй. Энэ бүхэн шалгалт болон ажлын үр дүнгээс хамаарна” гэлээ.

+ There are no comments

Add yours