Сурагчдын гуравдугаар улирлын хичээл маргаашнаас эхэлнэ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт дуусч маргаашнаас гуравдугаар улирлын хичээл эхлэх гэж байна.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас агаарын бохирдол ихтэй өвлийн улиралд сурагчдыг урт хугацаагаар амруулахаар шийдвэрлэсэн бөгөөд Улаанбаатар хотын нэгээс тавдугаар ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос эхлэн долоон долоо хоног амарсан бол хөдөө орон нутгийн сургуулийн сурагчид таван долоо хоног амарсан юм.

Гэхдээ найман аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг амралтыг сунгах шийдвэрийг БСШУС-ын сайд гаргасан билээ. Тодруулбал, Архангай, Өвөрхангай, Говь-Алтай, Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Увс, Ховд гэсэн найман аймгаас томуугийн дэгдэлттэй холбогдуулан ЕБС-ын сурагчдын амралтыг сунгажээ.

+ There are no comments

Add yours