
Энэ жилийн шинийн нэгэн харагчин тахиа өдөр, мягмар гаригт тохиож байна. Нар өглөө 08.12 минутад мандана. Энэ өглөө нар мандахаас өмнө босч, дээл хувцасаа янзалж, мөрөө гаргавал тэр жилдээ аз хийморьтой байдаг гэж монгол түмэн билэгддэг. Гэр бүлийн гишүүдээс 13-ны жил нь ороогүй багачуул заавал зүг мөрөө гаргах шаардлагагүй. Мөн настан, хэвтрийн хүмүүсийн өмнөөс садан төрөл нь өөрийн мөрийг гаргах ялдамдаа нэр ус, жилийг нь сэтгэлдээ шивнэж даган баясаж буйгаа илэрхийлдэг.
Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, академич, зурхайч Л.Тэрбишийн гахай жилд гаргах зүг мөрийн зурхайг хүргэж байна.
Төрсөн огноо, жилийн суудлыг хүснэгтээр харуулсан болно.
Хэрэв та төмөр, мод суудалд суусан бол хүснэгтэд нэг оныг харуулсан болно
ГАЛ СУУДАЛ
Галд суусан бол “Ум базар дагий ний базар еэ мамаа бизаяа сууха” тарнийг уншиж галаас гэмтэх хэмээн шүдэнз зураад усанд хийж зүүн хойш, баруун зүгт цацна. Зүг гаргагч нь зүүн урд зүгт гарч, урдаас ирнэ.
ШОРОО СУУДАЛ
Баруун зүгт гарч, нар зөв тойрч баруун урдаас ирнэ. Шороо, чулуунаас үл гэмтэнэ хэмээн сүсэглэж “Ум бадма дагиний хум ма маа бизаяа суухаа” тарнийг уншиж, шороо чулуу хөдөлгөн тарнийг модонд урьж, зүүн, зүүн урд зүг рүү цацна.
ТӨМӨР СУУДАЛ
Баруун урд зүгт гарч, баруунаас ирнэ. Төмрөөс үл гэмтэнэ хэмээн сүсэглэж төмөрт хүрээд “Ум радна дагий ний хум мамаа бизаяа суухаа” тарнийг уншиж, галд урьж, хойт, урд зүг рүү цацна.
ОГТОРГУЙ СУУДАЛ
Зүүн хойш гарч, нар зөв тойрч, баруун хойноосоо ирнэ. Салхи шуурга, шороо, чулуунаас үл гэмтэнэ хэмээн сүсэглэж “Ум базар паг мо хум мамаа бизаяа суухаа” тарнийг уншаад агаарт цаас хийсгэн, шороо, чулуу хөдөлгөж, тарнийг модонд урьж, зүүн урд, зүүн зүг рүү цацна.
УС СУУДАЛ
Зүүн гарч, зөв тойрч хойноос ирнэ. Усанд осолдохгүй хэмээн сүсэглэж “Ум гарма дагий ний хум мамаа бизаяа суухаа” тарнийг уншаад цас, гол дээгүүр гараад тарнийг шороонд урьж, баруун, зүүн хойт зүг рүү цацна.
УУЛ СУУДАЛ
Баруун хойш гарч, зүүн хойноос ирнэ. Салхи шуурга, шороо, чулуунаас гэмтэхгүй хэмээн сүсэглээд “Ум будда дагий ний хум мамаа бизаяа суухаа” тарнийг уншаад шороо, чулуу хөдөлгөн, салхинд цаас хийсгэж, тарнийг модонд урьж, урд, хойт зүг рүү цацна.
МОД СУУДАЛ
зүүн урагш гарч, нар зөв тойрч, зүүн зүгээс ирнэ. /Энэ жил огторгуйн хар нохойны ам цог хийморийн зүгт харж буй тул эмийн зүгт гарах/. Модноос гэмтэхгүй хэмээн сүсэглээд “Ум базар дагий ний хум мамаа бизаяа суухаа” тарнийг уншаад модонд хүрч, тарнийг төмөрт урьж, баруун урд зүгт, баруун хойт зүг рүү цацна.
ХИЙ СУУДАЛ
Урд зүгт гарч, нар зөв тойрч зүүн урдаас ирнэ.Салхи шуурга, шороо, чулуунаас гэмтэхгүй хэмээн сүсэглэн “Ум базар падма мамаа бизаяа суухаа” тарнийг уншаад салхинд цаас хийсгэн, тарнийг модонд урьж, баруун хойт, баруун урд зүг рүү цацна.
3 thoughts on “Гахай жилийн зүг, мөр гаргах зурхай”
Leave a Reply Cancel reply
More Stories
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.23-2026.03.01/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 33 суманд аюулт үзэгдэл, ослын 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
Ерөнхий сайд Г.Занданшатар сурагчдын амралтын хугацааг наашлуулах эсэх асуудлаар Эрүүл мэндийн яам, Боловсролын яамныхантай уулзлаа
Ерөнхий сайд Г.Занданшатар сурагчдын амралтын хугацааг наашлуулах эсэх асуудлаар Эрүүл мэндийн яам, Боловсролын яамныхантай уулзлаа. Улсын хэмжээнд хийсэн эрсдэлийн үнэлгээгээр...
Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарай “Хотула” аппликэйшнийг шинээр ашиглаж буй
Түлш худалдан авахад “Сайн” карт, иргэний үнэмлэхийн QR кодоос гадна “Хотула” аппликэйшнийг шинээр ашиглаж буй. Зарим иргэний хаягийн мэдээлэл зөрүүтэй,...
“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд залуучуудын оролцоо” сэдэвт салбар чуулган амжилттай зохион байгуулагдлаа
“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд залуучуудын оролцоо” хэлэлцүүлэг өнөөдөр /2025.10.09/ ХЗДХЯ-д боллоо. Хэлэлцүүлэгт хууль зүй, дотоод хэргийн салбарт ажиллаж буй 35...
Аравдугаар сард зохиогдох бөхийн барилдааны хуваарь
Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос аравдугаар сард зохион байгуулах албан ёсны барилдаан, үйл ажиллагааны хувиарийг танилцууллаа. Аравдугаар сарын 04-05 өдөр...
Toyoto sai маркийн машины жолооч хэвийн бус байх үедээ жолоо барьж, урсгал сөрөн нийтийн тээврийн автобустай мөргөлдсөн ноцтой осол гарчээ
2025 оны 08-р сарын 13-ны өглөө 06:00 цагийн үед Чингэлтэй дүүрэг, Бага тойруугийн замд Toyoto sai маркийн машины жолооч хэвийн...
1975 оны эмэгтэй хүн юун др сууж бгаа вэ?
1979 oni er honinii muruu yaj gargah ve
1979 oni er honinii muruu yaj gargah ve