Г.Занданшатарыг УИХ-ын даргад томилох эсэхийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын даргын томилгоог хэлэлцэж байна. Г.Занданшатарыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж дэмжсэн билээ.

Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “ЗТХ-ийн сайд болон БСШУС-ын сайдыг үүрэгт ажлаас чөлөөлөх, огцруулах асуудлыг өргөн барьснаас хойш хоёр сар өнгөрлөө. Тиймээс сайд нарыг чөлөөлөх асуудлыг өнөөдрийн хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд оруулах хэрэгтэй” гэсэн санал хэллээ.

Эдийн засгийн байнгын хорооны дарга Дамба-Очир “Манай байнгын хороо ЗТХ-ийн сайдыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж, дэмжсэн. Одоогоор байнгын хорооны дүгнэлт бэлэн болоогүй байна” гэсэн тайлбар өгөв.

Ийнхүү чуулганаар УИХ-ын даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэж эхэллээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд УИХ-ын даргад нэр дэвшигч Г.Занданшатараас асуулт асууж, хариулт авч байна.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Би УИХ-ын даргаар Ц.Нямдорж сайдыг оруулж ирнэ гэж бодож байсан. Эсвэл Т.Аюурсайхан эсвэл Л.Оюун-Эрдэнийг оруулж ирнэ гэж бодож байсан ч МАН залуу гишүүнээ дэмжээгүй бололтой юм. Өчигдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзахад Г.Занданшатар “Салхитын орд дээр зоригтой байсан хөөрхий дэмжээрэй” гэж надад хэлсэн. Би дэмжинэ ээ. Цаашид шударга байж чадахгүй бол бас зайлуулахын төлөө ажиллана шүү.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна

+ There are no comments

Add yours