Зэвсэгтэй оргосон цэрэг хил давсан нь тогтоогджээ

Увс аймгийн Баруунтуруун суман дахь 0311-р ангид алба хааж байсан хилчин цэрэг оргосон гэх мэдээллийг  Хил хамгаалах ерөнхий газрын Олон нийттэй харилцах албанаас тодруулахад, “Өчигдөр 01.30-09.30 минутын үед хилийн харуул дээр үүрэг гүйцэтгэж байсан цэрэг зэвсэгтэйгээ харуулын байрлалаа орхин явсанОХУ руу хил давсан нь тогтоогдсон тул Оросын талд мэдэгдэн эрж хайх ажиллагаа явуулж байна. Оргосон цэрэг 19 настай Ц.В нь Завхан аймгийн харьяат” гэв.

+ There are no comments

Add yours