Ил задгай худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг зогсоо

Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс “Сар шинэ-2019” нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Ил задгай худалдаа” тусгай арга хэмжээг зохион байгуулсан байна. Тус дүүргийн 9-14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт зохих зөвшөөрөлгүй ил задгай худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа иргэдэд Монгол Улсын зөрчлийн хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор дүүргийн Мэргэжлийн хяналтын алба, Онцгой байдлын албатай хамтарсан шалгалт зохион байгуулж байна.

Шалгалтыг энэ сарын 28-наас 30-ны өдрүүдэд явуулах ба эхний өдрийн шалгалтаар явган зорчигчийн зам, автомашины зогсоол, автобусны буудал зэрэг газруудад нохойн хоол, 00 цаас, түлээ нүүрс, жимс, хүнсний ногоо, коммисийн хувцас зэргийг худалдаалж байсан 20 гаруй иргэдийн үйл ажиллагааг таслан зогсоож, Зөрчлийн хуулийн холбогдох зүйл заалтуудаар мэдлэг, мэдээлэл өглөө.

Д Баатар

+ There are no comments

Add yours