УИХ-ын даргыг чөлөөлөх тогтоолын төслийг өнөөдөр нэр бүхий гишүүд өргөн барьсан. Үүнтэй холбогдуулан УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж энэ асуудлыг хэзээ хэлэлцэх талаар шийдвэр гаргажээ. Энэ талаар УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон сая мэдээлэл хийлээ. Тэрээр “УИХ-ын тухай, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу долоо хоног бүрийн даваа гаригт намын бүлгүүд, мягмар, лхагва гаригт Байнгын хороод, пүрэв, баасан гаригт чуулган хуралддаг. Даваа гаригт чуулганы нэгдсэн хуралдаан хийхийг хуулиар хориглосон байдаг. Үүний дагуу УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлыг хэрхэн хэлэлцэх талаар УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл шийдвэрээ гаргалаа. Мягмар гаригт 10.00 цагаас Төрийн байгуулалтын байнгын хороо, үргэлжлүүлээд чуулганыг хуралдуулж УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга сая тухайн тогтоолыг нэн яаралтай горимоор хэлэлцэх захирамж гаргасан” гэлээ.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад хийж буй албан айлчлалынхаа эхний өдөр (2026.02.09) Евразийн эдийн засгийн комиссын...
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар С.Баатарсайхан томилогдов
Хөгжлийн банк 10 газар, 25 хэлтэстэй байсныг 6 газар, 16 хэлтэстэй болгож цөөлж, удирдах албан тушаалтны тоог 40 хувиар бууруулжээ....
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий...
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
Гурван секунд “МӨНГӨ” хаясаар байх уу?
Бид ундаагаа ууж дуусаад савыг нь хогийн сав руу шидэхэд ердөө 3-хан секунд зарцуулдаг. Тэр хуванцар сав байгаль дээр устаж...