М.Энхболд:Цагаан сараас өмнө УИХ шинэ даргатай болно

Улсын Их Хурлын дарга М.Энхболд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын дэгийн тухай, УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудал шийдэгдэж, өнөөдрөөс хэрэгжиж эхлэх гэж байна.

УИХ-ын нэр бүхий 39 гишүүн гарын үсэг зурсан, УИХ-ын даргыг чөлөөлөх тухай хүсэлт тавьсан тогтоолын төслийг 20 минутын оруулж ирж хүргүүлээд байна. Миний бие тус төслийг хүлээж аваад 20 минут болж байна.

Тус асуудлыг яаралтай горимоор хэлэлцэх хуулийн дэгтэй байдаг. Энэ нь УИХ-ын Даргын зөвлөл хуралдаж байж яаралтай горимоор хэлэлцэх журамтай. Захирамж гарч байж хэлэлцдэг гэсэн үг.

Энэ асуудал хэрхэн яаж хэлэлцэх талаар 13:00 цагт УИХ-ын Даргын зөвлөл хуралдаж эцсийн шийдвэрээ гаргана. Мөн УИХ-ын Төрийн байгуулалтын Байнгын хорооны даргатай санал солилцсон. Үүгээр өнөөдрөөс хойш хамгийн наад талдаа чуулганын ирэх Мягмар гарагт хийх бололцоотой байгаа. Ямар ч байсан Цагаан сарын өмнө УИХ-ын шинэ даргатай болно.

Ингээд эцсийн шийд 13:00 цагт тодорхой болно гэсэн үг.

+ There are no comments

Add yours