“Петровис” ХХК-ийг үүсгэн байгуулагчдын нэг, тус компанийн ТУЗ-ийн гишүүн Ч.Даваанямыг өчигдөр АТГ-аас баривчилжээ.

Түүнийг Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав болон “Алтан Дорнод Монгол” компанийн ТУЗ-ийн дарга Т.Ганболд нарын мэдэгдэлтэй холбогдуулан саатуулсан байна.

Өмнө нь Ерөнхий сайд асан С.Баярын АНУ дахь үл хөдлөх хөрөнгийн дуулиан дэгдэх үеэр Ч.Даваанямын нэр дурдагдаж байсан. Тэднийг бие биедээ үл хөдлөх хөрөнгө бэлэглэх нэрийн дор мөнгө угаадаг байж болзошгүй гэх мэдээлэл цацагдаж байсан билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Хуульчид шүүхэд юуны учир хандав
Next post Гал түймрийн улмаас найман хүн нас баржээ