Цоохор ирвэсийн арьс, толгой зэргийг хууль бусаар тээвэрлэж явсаныг илрүүлжээ

Энэ сарын 17-ны өдөр Цамба-552 постоор хууль бусаар хориотой ангийн арьс тээвэрлэж явсан этгээдүүдийг замын цагдаа нар илрүүлжээ.

Тодруулбал, Баянзүрх дүүрэгт оршин суух иргэн эрэгтэй 29 настай И, Завхан аймгийн Улайстай сумын харъяат 23 настай Х нар нь бүлэглэн Т.Prius-30 загварын автомашинаар цоохор ирвэсийн арьс, өвчсөн толгой зэрэг эд эрхтэнг хууль бусаар тээвэрлэж явсаныг илрүүлэн саатуулжээ.

Уг хэргийг одоогоор Сүхбатаар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хэрэг бүртгэл нээн, мөрдөн шалгаж байна.

+ There are no comments

Add yours