Хулгайлах гэмт хэрэг өссөөр байна

Өнөөдөр Цагдаагийн ерөнхий газрын урьдчилан сэргийлэх хэлтсээс “хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

Сүүлийн арван жилийн судалгаанаас харахад манай улсад бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг жилд дунджаар 7707, сард 642, өдөрт 21, цаг тутамд нэг гэмт хэрэг бүртгэгджээ. Мөн 2018 онд улсын хэмжээнд 36.220 гэмт хэрэг бүртгэгдсэний 12,328 буюу 34 хувийг хулгайлах гэмт хэрэг эзэлж байгаа нь цагдаагийн байгууллагын шалгаж байгаа гурван хэрэг тутмын нэг нь хулгайлах гэмт хэрэг байна.

Хулгайлах гэмт хэргийн улмаас иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад учирсан хохирлын хэмжээ жилээс жилд нэмэгдэж, энэ нь шунахайн сэдэлтэй, нийтлэг үйлдэгддэг гэмт хэрэг болсон бөгөөд нийт гэмт хэргийн гаралт, өсөлт, бууралт бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрийн түвшингээс шууд хамааралтай болжээ. Цагдаагийн байгууллага хулгайлах гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, гаралтыг бууруулах, шалтгаан нөхцлийг арилгах, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хариуцлагыг сайжруулах чиглэлээр олон ажил арга, хэмжээг төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, олон нийтийн дэмжлэгтэйгээр тогтмол зохион байгуулж байна.

Гэвч хулгайлах гэмт хэргийн гаралт төдийлөн буурахгүй байгаа тул хулгайлах гэмт хэргийн гаралтад дүн шинжилгээ хийж, бууруулах, шалтгаан нөхцлийг арилгах, урьдчилан сэргийлэх арга замыг тодорхойлох, цаашид хэрэгжүүлэх ажил, арга хэмжээг төлөвлөхөд зорилгоор “Хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт онол, практикийн хэлэлцүүлгийг зохион байгуулж, хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийг практиикт нэвтрүүлэхээр төлөвлөсөн.

+ There are no comments

Add yours