Э.Бат-Үүл, Б.Чулуудай нарын шүүх хурал болж байна

Яг одоо Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Э.Бат-Үүл нарын хэргийн урьдчилсан хэлэлцүүлэгийн шүүх хурал болж байна.

 

Тухайлбал, Э.Бат-Үүл, түүний хүү Б.Чулуудай, Т.Гэрэлт-Од, Ш.Ганхуяг, Д.Жаргалсайхан, Б.Мөнхтөр, А.Гантулга, Ю.Алтангэрэл, Ё.Гэрэлчулуун, Д.Оюунжаргал нарын бусдын хөрөнгө завших, бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах, бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх, төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хээл хахууль авах зэрэг зүйл ангид хамааруулан зүйчилж шүүх гэж байгаа юм. Харин өнөөдрийн хурлаар дараагийн шүүхийн товыг зарлах юм.

Хэргийг эргэн сануулбал, “Хөгжлийн банкны” банкнаас санхүүжүүлсэн “Төрийн орон сууцны корпорац” (ТОСК)-ын захирал асан А.Гантулгыг уг албан тушаалыг хашиж байхдаа буруу гэрээ байгуулж, Төлөөлөн удирдах зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр “Бэрэн групп”-д давуу байдал олгосон. Тус компанийн барьсан “Хангай” хотхоны орон сууцны 10 барилгыг худалдах, худалдан авах гэрээ байгуулж, үнийг үл маргах журмаар төлөхөөр шийдвэрлэхдээ охиныхоо дансаар дамжуулан 12,000 ам.доллар хахуульд авсан гэж буруутгасан. ТОСК-ын захирал асан А.Гантулгатай холбоотой үйлдэлд нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлийг яллагдагчаар татсан. Учир нь гэр хорооллын дахин төлөвлөлтөд шалгарсан, Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайгийн “Гранд лайн” компанийн зээлийн төлбөрийг төлөхийн тулд “Бэрэн групп” ХХК-д мөнгө шилжүүлсэн бөгөөд АТГ-аас тус группийн санхүүгийн бичиг баримтыг шалгаад ТОСК-аас шилжүүлсэн есөн тэрбум төгрөгийн тодорхой хэсгээр “Гранд лайн” ХХК-ийг худалдаж авсан төлбөрийг барагдуулсныг тогтоосон юм.

+ There are no comments

Add yours