Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшлов

1 min read

Нийслэлийн прокурорын газраас Э.Бат-Үүл нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авчээ.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2019 оны 01 сарын 18-ны өдөр товлосон боловч урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх тухай хүсэлт гаргасан өмгөөлөгч А.Ариунаа, яллагдагч Б.Мөнхтөр нар нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 08 цаг 30 минут хийхээр хойшлууллаа.

+ There are no comments

Add yours