Нийслэлийн Баянзүрх дүүргийн есөн хорооны нутаг дэвсгэрт өнгөрсөн зургадугаар сараас эхлэн газрын гүний ус, булаг ихээр гарч нийтийн эзэмшлийн зам талбай, айл өрхийн орон байр усанд автаж, үерийн улмаас үүссэн тогтоол ус гудамж, автомашины замын зорчих хэсгийг намагжуулж, улмаар дошин бий болгосон нь иргэд гэр, хашаа, байшиндаа орох боломжгүй болохоос гадна Амгалан ДЦС-руу хөрсний ус хальж орох онцгой нөхцөл байдал үүсээд байна.
Иймд Баянзүрх дүүргийн наймдугаар хороо Амгалан ДЦС орчимд үүсээд буй нөхцөл байдлыг дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Б.Отгонхүүгээс тодруулахад ‘’Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос Амгалан станцын хойд талд шинээр булаг гарч улмаар усанд автах аюул үүссэн учир дүүргийн зүгээс өөрсдийн нөөц боломжийн хүрээнд ажиллаж байна. Тухайлбал Нийтлэг үйлчилгээний газраас нэг эксиватор, 3 хог тээврийн машин гаргаж УСУГ-аас нэг молтоктой экскиватор мөсийг цэвэрлэх, тогоолж усын урсацыг тосож авах арга хэмжээнүүдийг авч байна.
Нийслэлийн Онцгой комиссоос үүсээд буй нөхцөл байдлыг улсын Онцгой обьектыг үйл ажиллагааг хэвийн явуулах үүднээс шаардагдах төсвийн тооцооллыг хийж Нийслэлийн Онцгой комисст хүргүүллээ. Амгалан дулааны станц нь Баянзүрх дүүргийн бүх дулааны асуудлыг шийдвэрлэж, дулаанаар хангаж байгаа байгууллага. Хэрвээ Амгалан дулааны станц усанд автсан тохиолдолд дүүрэг тэр чигтээ дулаангүй болж улсын хэмжээний онцгой нөхцөл байдал үүсэх аюултай тулгарч байгаа тул дүүргийн Онцгой комиссоос өөрсдийн нөөц бололцоогоороо шаардагдах дайчилгааны тоног төхөөрөмжийг ашиглан ажиллаж байна
3 thoughts on “Амгалан ДЦС-руу хөрсний ус хальж орох онцгой нөхцөл үүсжээ”
Leave a Reply Cancel reply
More Stories
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол иргэдийг БНСУ-ын хил дээрээс буцааж буй асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэж байна
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигтай (2025.07.30) албан ёсны уулзалт...
Өнөөдөр БНСУ-ын Чонжу- Хөвсгөл Мөрөн хотын анхны шууд нислэг үйлдсэн түүхэн үйл явдал болж байна
Өнөөдөр БНСУ-ын Чонжу- Хөвсгөл Мөрөн хотын анхны шууд нислэг үйлдсэн түүхэн үйл явдал болж “Мөрөн” олон улсын нисэх буудал нь иргэний...
Ойн 14 түймрээс 7 түймрийг цурамд оруулж, 7 түймрийг хяналт авч, бүрэн унтраахаар ажиллаж байна
Улсын хэмжээнд өнөөдөр байдлаар 14 ойн түймэртэй байгаагаас Сэлэнгэ аймгийн Ерөө суманд-3, Хүдэр суманд-4 буюу нийт 7 ойн гал түймрийг...
2025 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголт энэ долоо хоногт орно
2025 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголтыг долоодугаар сарын сүүлийн долоо хоногт, буюу энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлж эхэлнэ....
Сэргээн засах болон сувиллын тусламж үйлчилгээний төлбөрийн зардлыг нэмлээ
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс сэргээн засах болон сувиллын тусламж үйлчилгээний төлбөрийн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас олгох хэмжээг...
Тусгай замын автобус төслийн ТЭЗҮ-ийн ажлын даалгавар боловсруулж байна
Улаанбаатар хотоос 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил”-ээр нэрлэж, 2025-2028 онд хэрэгжүүлэх 24 мега төслийг үе шаттай хэрэгжүүлж байгаа. Үүний нэг...
ЖИЛ БОЛГОН ЗОРИУД ИНГЭЖ МӨНГӨ ХУСДАГАА БОЛИОЧ ОНЦГОЙ КОМИСС НЭРЭЭР НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ БАЙДАЛ МУУ АЖИЛЛАЖ БН ТӨСВӨЛӨСӨН МӨНГИЙГ НЬ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ
ЖИЛ БОЛГОН ЗОРИУД ИНГЭЖ МӨНГӨ ХУСДАГАА БОЛИОЧ ОНЦГОЙ КОМИСС НЭРЭЭР НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ БАЙДАЛ МУУ АЖИЛЛАЖ БН ТӨСВӨЛӨСӨН МӨНГИЙГ НЬ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ
ЖИЛ БОЛГОН ЗОРИУД ИНГЭЖ МӨНГӨ ХУСДАГАА БОЛИОЧ ОНЦГОЙ КОМИСС НЭРЭЭР НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ БАЙДАЛ МУУ АЖИЛЛАЖ БН ТӨСВӨЛӨСӨН МӨНГИЙГ НЬ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ