Ахуйн хүрээнд архидан согтуурч, үл ялих шалтгаанаар маргалдаж улмаар хүний эрдэнэт амь насыг онц хэрцгий аргаар хөнөөх тохиолдол нийгмийг цочроон үйлдэгдсээр байгаа нь харамсалтай. Бид мэдээлэх үүргийнхээ хүрээнд гэмт хэрэг гарсан тохиолдлыг шалтгаан нөхцөлтэйгөөр нь хүргэсээр байгаа. Хамгийн сүүлд согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн настай эмэгтэйг биеэ хамгаалах чадваргүй байдлыг нь ашиглан нийгэмд аюултай аргаар хөнөөсөн хэрэг гарлаа.
Хэргийг тодруулбал, Энэ сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн нутагт орцны жижүүр ажлын байран дээрээ хоолойгоо хэрчүүлж бусдын гарт амиа алдсан аймшигт хэрэг гарсан. Эл аймшигт хэрэг Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо “Монгол цэргийн музейн” хажуугийн нэгэн байранд болсон байдаг. Тухайн байранд орцны жижүүр ажилтай 67 настай эмэгтэйн хоолойг нь хэрчиж бүрэлгэсэн байсан талаарх дуудлага оройн 8:20 минутад ирсэн байна. Хэргийг урьдчилсан байдлаар хохирогчтой хамт архи уусан гэх 39 настай Л үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Гэмт хэрэгтэн хохирогчийн амийг хөнөөсөн даруй хэргийн газраас зугтсан байжээ.
Хүн амины онц ноцтой хэргийн мөрөөр Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид шуурхай ажиллаж 12 цагийн дотор гэмт хэрэгтэнг дайчлан баривчилжээ.
Албаны эх сурвалжийн мэдээллээр сэжигтэн хохирогчтой танилцаж улмаар согтууруулах ундааны зүйл хамт уусныхаа дараа хэргийг үйлдэж, зугтаад дараа нь Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт бусадтай хамт архидан согтуурч байх үеэр нь цагдаагийн бүрэлдэхүүн барьсан гэв.
Дээрх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10,1,2,1 дүгээр зүйл зааснаар хүний амь насыг санаатайгаар онц хэрцгий аргаар бүрэлгэсэн гэх зүйл ангиад хамааруулан яллах саналтайгаар шүүх рүү шилжүүлэх юм.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иргэн та үл таних хүнтэй хамт согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэхгүй байх, бусадтай таарамжгүй харилцаа үүсгэж маргалдахаас зайлсхийх, ажлын байр болон гэр бүлийн хүрээнд архидан согтуурахгүй байхыг анхааруулж байна.
More Stories
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.23-2026.03.01/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 33 суманд аюулт үзэгдэл, ослын 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
Ерөнхий сайд Г.Занданшатар сурагчдын амралтын хугацааг наашлуулах эсэх асуудлаар Эрүүл мэндийн яам, Боловсролын яамныхантай уулзлаа
Ерөнхий сайд Г.Занданшатар сурагчдын амралтын хугацааг наашлуулах эсэх асуудлаар Эрүүл мэндийн яам, Боловсролын яамныхантай уулзлаа. Улсын хэмжээнд хийсэн эрсдэлийн үнэлгээгээр...
Энэ сарын 21,26-нд бүх нийтээр амарна
Их эзэн Чингис хааны мэндэлсэн огноог билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн...
Нүүрсний адал явдал
Нүүрсний төлөө өрсөлдөөн, тэмцэл бол өнөөдөр гэв гэнэт бий болсон зүйл биш бөгөөд эрх баригчдын олон жилийн дүрэмгүй, зэрлэг тэмцлийн...
Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарай “Хотула” аппликэйшнийг шинээр ашиглаж буй
Түлш худалдан авахад “Сайн” карт, иргэний үнэмлэхийн QR кодоос гадна “Хотула” аппликэйшнийг шинээр ашиглаж буй. Зарим иргэний хаягийн мэдээлэл зөрүүтэй,...