Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ буурлаа

1 min read

Дэлхийн зах зээл дээр 2018 онд  зэс, газрын тосны үнэ ямар байсныг, хөрөнгийн биржийн индекс хэрхэн хэлбэлзсэнийг  товч мэдээлье.

Зэсийн үнэ

Лондонгийн үнэт металлын биржид тонн цэвэр зэсийн үнэ 2018 оны  арванхоёрдугаар сарын дунджаар 6092.8 ам.доллар болж, өмнөх сараас 95.7  ам.доллараар, өмнөх оны мөн үеэс 707.3  ам.доллараар буурсан байна.

Газрын тосны үнэ

Нью-Йоркийн худалдааны биржид 1 баррель газрын тосны үнэ 2018 оны арванхоёрдугаар сарын дунджаар 49.1 ам.доллар болж, өмнөх сараас 7.6  ам.доллараар, өмнөх оны мөн үеэс 8.9 ам.доллараар буурчээ.

Хөрөнгийн биржийн индекс

АНУ-ын Хөрөнгийн биржийн Аж үйлдвэрийн Dow Jones индекс 2018 оны арванхоёрдугаар сарын дунджаар 23841.6 нэгж болж, өмнөх сараас 1379.5 нэгжээр, өмнөх оны мөн үеэс 703.8 нэгжээр буурсан байна.

Токиогийн Хөрөнгийн биржийн Nikkei-225 индекс 2018 оны арванхоёрдугаар  сарын дунджаар 20769.8 нэгж болж, өмнөх сараас 1198.1  нэгжээр, өмнөх оны мөн үеэс 2000.1 нэгжээр буурсан байна.

Лондонгийн Хөрөнгийн биржийн FTSE-100 индекс 12 дугаар сарын дунджаар 6790.9 нэгж болж, өмнөх сараас 249.9 нэгжээр, өмнөх оны мөн үеэс 690.8  нэгжээр буурчээ.

+ There are no comments

Add yours