Томуу, томуу төст өвчин ихсэж байгаатай холбоотойгоор эмнэлгүүдийн ачаалал нэмэгдэж, Эрүүл мэндийн яамнаас орны тоогоо 700-гаар нь нэмээд ч ачаалал буурахгүй байна.
Хатгалгаа өвчнөөр өвдсөн хүүхдийн тоо 2016 онд 10,000 байсан бол 2018 онд 14,000 болж өссөн гэсэн тоог Үндэсний статистикийн хороо мэдээлээд байна. 2018 онд амбулаториор үйлчлүүлсэн 0-5 насны хүүхдүүдийн тоо л гэхэд өмнөх оноосоо 76.8% өссөн буюу 67,000-д хүрчээ.
Ийнхүү томуу, томуу төст өвчин болон бусад шалтгаанаар бяцхан үрс олноороо эндэж байна. Зөвхөн арванхоёрдугаар сард нялхас буюу 28 хүртэл хоногтой 95, тав хүртэлх насны 121 хүүхэд эндсэн нь өмнөх арваннэгдүгээр сараас 20 гаруй хувиар тус тус өссөн дүн юм.
Улсын хэмжээнд 2018 онд нялхсын эндэгдэл 1,037 болж өмнөх оноос 28 хүүхдээр нэмэгдсэн бол тав хүртэлх настай хүүхдийн эндэгдэл 66-аар өссөн харамсалтай статистик байна. Өнгөрсөн онд энэ насны 1,310 хүүхэд энджээ.
More Stories
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол иргэдийг БНСУ-ын хил дээрээс буцааж буй асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэж байна
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигтай (2025.07.30) албан ёсны уулзалт...
Өнөөдөр БНСУ-ын Чонжу- Хөвсгөл Мөрөн хотын анхны шууд нислэг үйлдсэн түүхэн үйл явдал болж байна
Өнөөдөр БНСУ-ын Чонжу- Хөвсгөл Мөрөн хотын анхны шууд нислэг үйлдсэн түүхэн үйл явдал болж “Мөрөн” олон улсын нисэх буудал нь иргэний...
Ойн 14 түймрээс 7 түймрийг цурамд оруулж, 7 түймрийг хяналт авч, бүрэн унтраахаар ажиллаж байна
Улсын хэмжээнд өнөөдөр байдлаар 14 ойн түймэртэй байгаагаас Сэлэнгэ аймгийн Ерөө суманд-3, Хүдэр суманд-4 буюу нийт 7 ойн гал түймрийг...
2025 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголт энэ долоо хоногт орно
2025 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголтыг долоодугаар сарын сүүлийн долоо хоногт, буюу энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлж эхэлнэ....
Сэргээн засах болон сувиллын тусламж үйлчилгээний төлбөрийн зардлыг нэмлээ
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс сэргээн засах болон сувиллын тусламж үйлчилгээний төлбөрийн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас олгох хэмжээг...
Тусгай замын автобус төслийн ТЭЗҮ-ийн ажлын даалгавар боловсруулж байна
Улаанбаатар хотоос 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил”-ээр нэрлэж, 2025-2028 онд хэрэгжүүлэх 24 мега төслийг үе шаттай хэрэгжүүлж байгаа. Үүний нэг...