Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Сангийн сайд асан С.Баярцогтыг цагдан хорих эсэх асуудлыг хэлэлцэх хурал боллоо. Өнөөдөр 14.30 цагт эхэлсэн шүүх хуралдаан дөнгөж сая өндөрлөж, шүүх бүрэлдэхүүн Сангийн сайд асан С.Баярцогтыг нэг сарын хугацаатай цагдан хорих шийдвэрийг гаргалаа. Шүүх хуралд С.Баярцогтын хоёр өмгөөлөгч оролцлоо.
Шүүх хуралдааны дараа С.Баярцогтын өмгөөлөгч Г.Орхоноос ярилцлага авах гэсэн боловч татгалзлаа. Тэрбээр “Мэдээлэл ярилцлага өгөх боломжгүй” гэхээс өөр ямар нэгэн тайлбарыг хэлсэнгүй.
Эх сурвалжийн мэдээлснээр Сангийн сайд асан С.Баярцогтод холбогдох хэргийг шалгах явцад хилийн чинадад үйлдэгдсэн байж болзошгүй шинэ баримт, нөхцөл байдал илэрсэн байна. Тиймээс АТГ-аас түүнийг цагдан хорих саналыг прокурорт хүргүүлж, прокурор шүүхэд шилжүүлжээ.
Хуулийн байгууллагаас Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, С.Баяр болон Сангийн сайд асан С.Баярцогт нарыг Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэхдээ эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татан, цагдан хорьсон ч өнгөрсөн оны зургадугаар сард батлан даалтад гарган гарган шалгаж байсан билээ.
More Stories
Ажилчдаа аялалд явуулахаар 56 сая төгрөг шилжүүлж залилуулжээ
Цагдаагийн байгууллагад өнгөрсөн хоногийн хугацаанд гадаад улсад аялалд явах зорилгоор бусад руу мөнгө шилжүүлж залилуулсан гэх 2 гомдол мэдээлэл бүртгэгдлээ....
Торгохоо урьтал болгосон эрх баригч
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн жолооч нарыг илрүүлж, хариуцлага тооцох хүрээнд ухаалаг буюу AI системийг нэвтрүүлсэн. 2026 он...
30 настай эмэгтэй 4 настай охинтойгоо хутгалуулж амиа алджээ
Цагдаагийн байгууллагад 2026.01.04-ний өдрийн 23.00 цагийн орчимд БЗД-ийн 27 хорооны нутаг Дунд дарь эх ….. тоотод “манай эхнэр нас барсан...
“ЧАНГА ШИВНЭЭ”, ЯГ ТҮҮН ШИГ ШОУ”-Г ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Говь-Алтай аймгийн Онцгой байдлын алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, авьяас чадварыг нээх, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор “Чанга шивнээ”,...
𝗜𝗠𝗔𝗥𝗖 𝟮𝟬𝟮𝟱: “Эрдэнэс Монгол” нэгдэл чухал ашигт малтмалын чиглэлээр тодорхойлсон 12 шинэ төслөө танилцууллаа
Олон улсын уул уурхай, эрдэс баялгийн томоохон чуулга уулзалтуудын нэг IMARC 2025 арга хэмжээ 12 дахь удаагаа Австралийн Сидней хотноо...
“Эрдэнэс Монгол” нэгдлийн 2025 оны шилдэг компани боллоо
"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн хамт олон үйлдвэрлэл, гадаад худалдаа, эдийн засаг, санхүүгийн үзүүлэлтүүдээ бодитой ахиулж, улс орон нутгийн нийгэм, эдийн...