Энэ талаар ХНХ-ын сайд С.Чинзориг “Засгийн газрын хуралдаанаар тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцлээ.
2019 оны төсөвт Төрийн албан хаагчдын цалинд зориулан 267 тэрбумын эх үүсвэрийг тусгуулсан.
2019 оны нэгдүгээр сарын 1-нээс үе шаттайгаар нэмэгдүүлэхээр болсон.
Эдийн засагт гарсан өөрчлөлт, эдийн засгийн өсөлтийн үр дүн нөлөөлж байна. Эдийн засгийн өсөлтийг үр шимийг ард иргэддээ хүргэх нь зүйтэй гэж үзсэн.
191,000 төрийн албан хаагчийн цалинг инфляцын түвшинтэй уялдуулан 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс найман хувиар нэмэгдүүлнэ.
Багш, эмч нарын цалинг өмнөх оны есдүгээр сарын 1-нээс эхлэн нэмэгдүүлсэн. Энэ үед цалингаа нэмэгдүүлж чадаагүй 17.2 мянган албан хаагчийн цалинг нэмэгдүүлнэ.
Боловсролын салбарт ажиллаж буй хүмүүсийн цалинг 12.3 хувь нэмэгдүүлж байна.
2018 онд төрийн албан хаагчдын дундаж цалин 804 мянга байсан бол цалин нэмэгдүүлснээр 2019 онд дундаж цалин 916 мянга болно.
Нийгмийн даатгалын сангаас 408 мянган ахмад тэтгэвэр авч байна. 107.5 тэрбум төгрөгийг тэтгэврийн нэмэгдэлд төсөвлөсөн.
Бүрэн тэтгэврийн доод хэмжээг 30 мянгаар нэмэгдүүлнэ.
2019 оны хоёрдугаар сарын 1-нээс тэтгэврийн дундаж нь 372.5 мянга болно.
Халамжийн тэтгэвэр нь амьжиргааны түвшнээс доогуур байх нь зохимжгүй гэж үзээд Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу халамжийн тэтгэврийг 155 мянга төгрөг байгааг 174 мянган төгрөг болголоо“
More Stories
Ажилчдаа аялалд явуулахаар 56 сая төгрөг шилжүүлж залилуулжээ
Цагдаагийн байгууллагад өнгөрсөн хоногийн хугацаанд гадаад улсад аялалд явах зорилгоор бусад руу мөнгө шилжүүлж залилуулсан гэх 2 гомдол мэдээлэл бүртгэгдлээ....
Торгохоо урьтал болгосон эрх баригч
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн жолооч нарыг илрүүлж, хариуцлага тооцох хүрээнд ухаалаг буюу AI системийг нэвтрүүлсэн. 2026 он...
30 настай эмэгтэй 4 настай охинтойгоо хутгалуулж амиа алджээ
Цагдаагийн байгууллагад 2026.01.04-ний өдрийн 23.00 цагийн орчимд БЗД-ийн 27 хорооны нутаг Дунд дарь эх ….. тоотод “манай эхнэр нас барсан...
“ЧАНГА ШИВНЭЭ”, ЯГ ТҮҮН ШИГ ШОУ”-Г ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Говь-Алтай аймгийн Онцгой байдлын алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, авьяас чадварыг нээх, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор “Чанга шивнээ”,...
𝗜𝗠𝗔𝗥𝗖 𝟮𝟬𝟮𝟱: “Эрдэнэс Монгол” нэгдэл чухал ашигт малтмалын чиглэлээр тодорхойлсон 12 шинэ төслөө танилцууллаа
Олон улсын уул уурхай, эрдэс баялгийн томоохон чуулга уулзалтуудын нэг IMARC 2025 арга хэмжээ 12 дахь удаагаа Австралийн Сидней хотноо...
“Эрдэнэс Монгол” нэгдлийн 2025 оны шилдэг компани боллоо
"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн хамт олон үйлдвэрлэл, гадаад худалдаа, эдийн засаг, санхүүгийн үзүүлэлтүүдээ бодитой ахиулж, улс орон нутгийн нийгэм, эдийн...