ШҮҮХ: Д.Дорлигжав Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав ШШГЕГ-ын харьяа урьдчилан хорих 461-р ангид анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу нэг сар цагдан хоригдож байгаа юм. Тэрээр энэхүү шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлэн гурван өмгөөлөгчөөрөө дамжуулан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн ерөнхий шүүгчид давж заалдах хүсэлт гаргажээ. Түүний гаргасан хүсэлтийн дагуу гурван хоногийн дотор хүсэлтийг хэлэлцэх юм. Энэхүү шүүх хурлаар түүнийг ялалт байгуулж хорих ангиас гарах магадлалтай байгааг эх сурвалжууд дуулгаж байв.
Сүүлийн хэд хоног “Aлтан дорнод Mонгол” компанийн захирал T.Ганболдын хэвлэлд өгөх ярилцлагынхаа үеэр ярьсан хууль зүйн сайд асан Д.Дорлигжавын тухай мэдээлэл олон нийтэд хүрсэнээс хойш үйл явдал хурдацтай өрнөж өдгөө тэрээр цагдан хоригдож буй. Түүнд Т.Ганболд гэх иргэн есөн сая ам долларыг түүний дарамт шахалтаас болж өгсөн гэсэн мэдээлэл өгсөн. Харин энэ хэрэг явдал болох үеэр Т.Ганболд өөрөө эрүүгийн хэргээр шалгагдаж байсан байдаг. Одоо харин түүний хэргүүд шийдэгдэж Д.Дорлигжавын талаар ноцтой мэдээллийг дэлгэж эхэлсэн. Т.Ганболдыг ярилцлага өгсөн өдөр Д.Дорлигжавын гэрт нь нэгжлэг хийж улмаар прокурорын зөвшөөрөлтэйгөөр тухайн өдрийнх нь үүрээр цагдан хорьсон байдаг.
Их хэмжээний хахууль бусдаас авсан хэрэгт холбогдуулан Д.Дорлигжавыг түүний төрсөн дүү Д.Баатар, баруун гар гэгддэг Ч.Бямбаа нарын хамт ШШГЕГ-ийн харъяа 461-р урьдчилан хорих ангид цагдан хорьсон билээ. Ингэхдээ Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Нийслэлийн прокурорын газраас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулахаар ирүүлсэн саналын дагуу яллагдагчаар тус бүрийг нэг сарын хугацаагаар цагдан хорихоор шийдвэрлэсэн.
Учир нь Дамбийгийн Дорлигжав нь Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байхдаа өөрийн төрсөн дүү Д.Баатарын үүсгэн байгуулсан “Рекат Монголиа “ ХХК-ий Голомт банк дахь дансаар Т.Ганболдын “Эн Ар Ай”, “Пайонеринг интернешил “компаниудаас 2011 оны есдүгээр сараас аравдугаар сар хүртэлх хугацаанд гурван удаагийн шилжүүлгээр дөрвөн сая ам.долларын хахууль авсан гэмт хэрэгт холбогдсон билээ.
Мөн Дамбий овогтой Баатар нь Улсын Ерөнхий прокуророо ажиллаж байсан өөрийн төрсөн ах Д.Дорлигжавтай хамтран өөрийнхөө “Рекат Монголиа “ ХХК-ий Голомт банк дахь дансаар Т.Ганболдын “Эн Ар Ай”, “Пайонеринг интернешил “ХХК-иудаас 2011 оны есдүгээр сараас аравдугаар сар хүртэлх хугацаанд гурван удаагийн шилжүүлгээр дөрвөн сая ам.долларын хахууль авсан гэмт хэрэгт холбогдсон. Мөн Чангаа овогтой Бямбаа нь Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байсан Д.Дорлигжав болон түүний төрсөн дүү Д.Баатар нартай хамтран Б.Баатарын үүсгэн байгуулсан “Рекат Монголиа” ХХК-ий Голомт банк дахь дансаар Т.Ганболдын “ Эн Ар Ай” “Пайонеринг интернешил “ ХХК-иудаас дөрвөн сая ам.долларын хахууль авсан гэмт хэрэгт холбогдсон үндэслэлээр тус тус цагдан хоригдож буй юм.
One thought on “ШҮҮХ: Д.Дорлигжав өнөөдөр давж заалдана”
Leave a Reply Cancel reply
More Stories
Ажилчдаа аялалд явуулахаар 56 сая төгрөг шилжүүлж залилуулжээ
Цагдаагийн байгууллагад өнгөрсөн хоногийн хугацаанд гадаад улсад аялалд явах зорилгоор бусад руу мөнгө шилжүүлж залилуулсан гэх 2 гомдол мэдээлэл бүртгэгдлээ....
Торгохоо урьтал болгосон эрх баригч
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн жолооч нарыг илрүүлж, хариуцлага тооцох хүрээнд ухаалаг буюу AI системийг нэвтрүүлсэн. 2026 он...
30 настай эмэгтэй 4 настай охинтойгоо хутгалуулж амиа алджээ
Цагдаагийн байгууллагад 2026.01.04-ний өдрийн 23.00 цагийн орчимд БЗД-ийн 27 хорооны нутаг Дунд дарь эх ….. тоотод “манай эхнэр нас барсан...
“ЧАНГА ШИВНЭЭ”, ЯГ ТҮҮН ШИГ ШОУ”-Г ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Говь-Алтай аймгийн Онцгой байдлын алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, авьяас чадварыг нээх, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор “Чанга шивнээ”,...
𝗜𝗠𝗔𝗥𝗖 𝟮𝟬𝟮𝟱: “Эрдэнэс Монгол” нэгдэл чухал ашигт малтмалын чиглэлээр тодорхойлсон 12 шинэ төслөө танилцууллаа
Олон улсын уул уурхай, эрдэс баялгийн томоохон чуулга уулзалтуудын нэг IMARC 2025 арга хэмжээ 12 дахь удаагаа Австралийн Сидней хотноо...
“Эрдэнэс Монгол” нэгдлийн 2025 оны шилдэг компани боллоо
"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн хамт олон үйлдвэрлэл, гадаад худалдаа, эдийн засаг, санхүүгийн үзүүлэлтүүдээ бодитой ахиулж, улс орон нутгийн нийгэм, эдийн...
Дэндүү найдвартай нөхөд нь Дээд шүүхээр дүүрэн байгаа даа. Элбэгдоржийн томилсон гарууд