Халдашгүй байдлын дэд хороогоор УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцээд, Г.Солтан гишүүн томилолтоор хөдөө орон нутагт явж байсан учир өнөөдөр өглөө болтол хойшлуулсан. Тэгвэл дөнгөж сая хуралдаж дуусаад, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.
Тэрбээр “Дөрвөн гишүүний бүрэн эрхийн асуудлыг хэлэлцсэнийг бүгд мэдэж байгаа байх. Г.Солтан гишүүн өчигдөр орой онгоцоор ирж, өглөө тайлбараа өгсөн. Ерөнхий прокурорын танилцуулга, гишүүний өгсөн тодруулгад үндэслэн шийдвэрээ гаргалаа.
Нэгдүгээрт, мөрдөн байцаах байгууллагын шалгалт дуусаагүй байгаа. Дуусах шатандаа явж байгаа гэж Ерөнхий прокурор танилцуулсан. Иймд мөрдөн байцаах байгууллага шалгалтаа дуустал УИХ-ын гишүүдийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ. Өөрөөр хэлбэл, ЖДҮ-гийн асуудлыг бүрэн гүйцэт шалгаж дуусаад буруутай, буруугүйг нь ялгаад, гарцаагүй тохиолдолд түдгэлзүүлэх асуудлыг оруулж ирнэ гэсэн үг.
Хоёрдугаарт, Ерөнхий прокурорын танилцуулга, нэмж өгсөн тайлбар, гишүүдийн мэдэгдэлтэй холбогдуулан нарийвчлан шалгах асуудлууд цөөнгүй байгааг харлаа.
Гуравдугаарт, бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал тавигдаж буй дөрвөн гишүүн дуудсан цагт нь тус бүрдээ нэг удаа АТГ-т очиж гэрчийн мэдүүлэг өгсөн юм билээ. Мөрдөн байцаалтын ажилд саад болсон гэхээр зүйл дэд хороонд ажиглагдсангүй. Ийм шалтгаан нөхцөл байгаа учраас энэ удаад дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д оруулах боломжгүй гэсэн санал дүгнэлт гаргасныг дэд хорооны гишүүдийн 100 хувийн саналаар дэмжлээ” гэлээ.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад хийж буй албан айлчлалынхаа эхний өдөр (2026.02.09) Евразийн эдийн засгийн комиссын...
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар С.Баатарсайхан томилогдов
Хөгжлийн банк 10 газар, 25 хэлтэстэй байсныг 6 газар, 16 хэлтэстэй болгож цөөлж, удирдах албан тушаалтны тоог 40 хувиар бууруулжээ....
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий...
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
Гурван секунд “МӨНГӨ” хаясаар байх уу?
Бид ундаагаа ууж дуусаад савыг нь хогийн сав руу шидэхэд ердөө 3-хан секунд зарцуулдаг. Тэр хуванцар сав байгаль дээр устаж...