УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг БЗД-ийн Иргэний хэргийн шүүхэд хариуцагчаар дууджээ. Тэрээр 2018 оны 11-р сарын 28-ны өдөр Төрийн ордонд олон нийтэд хандан мэдээлэл хийхдээ “..хууль хяналтын байгууллагууд М.Энхболд гэх хүнийг хамгаалах гэж, МАНАН гэх бүлэглэлийн томилгоо нурах гээд байгаа учраас өчигдрөөс эхлэн бөөнөөрөө ажиллаж байна. Өчигдрөөс эхлэн гишүүдийн гэр бүлийн гишүүдийг баривчлах ажиллагаа явагдах байна. Бөөнөөр гэр бүлийг нь уулзаж “хэрвээ чамайг Засгийн газрыг хамгаалж үлдэх юм бол хэрэгт холбогдуулах болно” гэж байна.. ” хэмээн мэдэгдсэн бөгөөд ийм зүйл болоогүй тул ийнхүү үндэслэлгүй, гүтгэлгийн шинжтэй мэдээлэл цацсан хэрэгт буруутгагдаад байгаа аж.
Нэхэмжлэгч М.Энхболд нь нэр төрд халдан гүтгэсэн хэрэгт нь мөнгөн хохирол нэхэмжлээгүй байгаа бөгөөд үндэслэлгүй гүтгэлгийн шинжтэй мэдээ, мэдээллийг тараасан хэлбэрээр няцаахыг хариуцагчид даалгахыг хүсч байгаа аж.
Иргэний хуулийн 21-р зүйлд “Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ” гэж заасан байдаг байна.
More Stories
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар Улсын Их Хурлын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. “Монгол...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...
Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг...